Наоми Осакагийн дүртэй барби гаргажээ

Хуучирсан мэдээ: 2019.03.09-нд нийтлэгдсэн

Наоми Осакагийн дүртэй барби гаргажээ

Наоми Осакагийн дүртэй барби гаргажээ

Хүүхэд бүрийн тэр дундаа охидын хамгийн дуртай тоглоом болох барби хүүхэлдэй өдгөөгөөс 60 жилийн өмнө анх бий болжээ. 1959 оны гуравдугаар сарын 9-нд Нью-Йорк хотод болсон олон улсын тоглоомын үзэсгэлэн дээр анх удаа барби хүүхэлдэйг танилцуулсан байна. Тоглоом үйлдвэрлэгч “Mattel” компанийн үүсгэн байгуулагч Эллиот Хэндлерийн гэргий Рут Хэндлер уг хүүхэлдэйг бүтээж байсан ажээ.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болон барби хүүхэлдэйн 60 насны төрсөн өдөрт зориулж “Mattel” компани амжилтаараа ялгарч, охид бүсгүйчүүдэд үлгэр дууриал болж буй эмэгтэйчүүдийн дүртэй шинэ хүүхэлдэйнүүдээ танилцуулсны нэг нь дэлхийн хамгийн шилдэг теннисчин, Япон улсын тамирчин Наоми Осакагийн дүртэй барби байлаа. Талбайн теннисний “хатан хаан” АНУ-ын тамирчин Серена Уиллиамсыг буулган авсан, 21 настай залуу тамирчин өөрийн твиттер хуудастаа шинэхэн барби хүүхэлдэйнийхээ зургийг нийтлээд “Барби хүүхэлдэйний цувралд миний дүр төрхтэй хүүхэлдэй нэмэгдсэнд баяртай байна. Шинэ үеийн охидод үлгэр жишээ болоосой гэж хүсч байна” хэмээн бичсэн байна.

Анх эрээн усны хувцастайгаар гарч ирж байсан барби өдгөө долоон өөр өнгийн арьстай, 22 өөр өнгийн нүдтэй, 24 янзын үсний засалттай, хөгжлийн бэрхшээлтэй, хижабтай гэх мэт маш олон төрлийн сонголттой худалдаанд гарч байгаа аж. Дэлхий даяар минут тутамд 100 гаруй, жилд 58 сая барби хүүхэлдэй худалдаалагддаг байна.

Эх сурвалж: KYODO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж