2,6 сая хүүхэд улаанбурханаар өвдөх эрсдэлтэй байна

Хуучирсан мэдээ: 2019.03.09-нд нийтлэгдсэн

2,6 сая хүүхэд улаанбурханаар өвдөх эрсдэлтэй байна

2,6 сая хүүхэд улаанбурханаар өвдөх эрсдэлтэй байна

Филиппин улсад он гарсаар 261 хүн улаанбурхан өвчнөөр нас баржээ. Энэ нь өмнөх оныхтой харьцуулбал 547 хувиар өссөн гэсэн үг аж. Өнгөрсөн 2018 онд нийт 201 хүн энэ өвчний улмаас нас баржээ. Улаанбурханаар өвчлөгсдийн ихэнх нь хүүхдүүд байгаа аж. Одоо цаана нь дахиад 2,6 сая хүүхэд энэ өвчнөөр өвдөх эрсдэлтэй амьдарч буй юм байна. Тус улсад 2011-2014 онд улаанбурхан өвчин огцом тархаж, дээрх хугацаанд 20 мянган хүн энэхүү өвчнөөр өвджээ.

Дэлхийн 194 орноос ирсэн статистик судалгаанаас үзэхэд, 2017-2018 оны хооронд улаанбурхан өвчний тархалт дэлхий даяар 48.4 хувиар нэмэгдсэн болохыг НҮБ-ын Хүүхдийн сангаас мэдээлж байна. Эрүүл мэндийн дэд бүтэц, мэдлэг мэдээлэл муу байгаагаас, мөн нийгэм дэх эмх замбараагүй байдал, иргэдийн хэнэггүй зан, вакцины эсрэг буруу ташаа мэдээлэл зэрэг нь улаанбурхны тархалт нэмэгдэх болсон гол шалтгаан хэмээн НҮБ-ын тайланд дурджээ. Улаанбурханаас урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай арга нь вакцинжуулалт юм байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж