Томчуудаас С.Стефэнс хамгийн түрүүнд тэмцээнийг орхив

Хуучирсан мэдээ: 2019.03.09-нд нийтлэгдсэн

Томчуудаас С.Стефэнс хамгийн түрүүнд тэмцээнийг орхив

Томчуудаас С.Стефэнс хамгийн түрүүнд тэмцээнийг орхив

Мэргэжлийн талбайн теннисний АТР-ийн Мастерс, WTA-ын Премьер Мандатори зэрэглэлд багтдаг Индиан Уэлльс тэмцээний хоёрдугаар шат эхэлж байна. Австралийн нээлттэй тэмцээнээс хойш цуглараагүй байсан талбайн теннисний бүхий л шилдгүүд Индиан Уэлльс буюу Парибас Опен тэмцээнд оролцож байгаа юм.

Тэмцээний эхний сенсацийн эзнээр Швейцарийн 28 настай Ш.Фёгеле бүсгүй тодорчээ. “Их дуулга” тэмцээний хоёрдугаар шатыг давж үзээгүй Ш.Фёгеле 2017 оны Америкийн нээлттэй тэмцээнд аварга АНУ-ын С.Стефэнсийг 6-3, 6-0 харьцаатай хожсон. “Их дуулга” тэмцээний аварга С.Стефэнс тус тоглолтод ердөө гурван гэйм авсан бөгөөд сүүлийн сетэд ганц ч гэйм авч чадалгүй хуурай хожигдсон билээ.

Ялалт байгуулсан Ш.Фёгелегийн хувьд эмэгтэй чансааны ТОП-10-д багтсан теннисчдээс буулган авч буй анхны тоглогч нь С.Стефэнс болж байна. С.Стефэнс яг одоогоор чансааны дөрөвд эрэмбэлэгдэж байгаа.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж