Насжилт өндөртэй нийтийн тээврийн хэрэгслийг хязгаарлана

Хуучирсан мэдээ: 2019.03.09-нд нийтлэгдсэн

Насжилт өндөртэй нийтийн тээврийн хэрэгслийг хязгаарлана

Насжилт өндөртэй нийтийн тээврийн хэрэгслийг хязгаарлана

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо энэ онд 32 ажил хийхээр төлөвлөсөн байна. Тухайлбал:

–  Халаалтаа цахилгаанаар шийдсэн айл өрхөд шөнийн цахилгааны үнийн урамшуулал олгох

–  Сайжруулсан түлшээр гэр хорооллын айл өрхийг бүрэн хангах

–  Гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлж төвлөрсөн болон хэсэгчилсэн инженерийн байгууламжийн хүртээмжийг нэмж, орон сууцжуулах

–  Насжилт өндөр болон дизель хөдөлгүүртэй нийтийн тээврийн хэрэгслийг үе шаттайгаар хязгаарлах

–  Агаарын бохирдлыг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоо, үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх

–  Сайжруулсан түлшийг Төрийн болон бусад банкаар дамжуулан зээлээр түгээх, зээлийн хөнгөлөлт үзүүлэх

–  Дөрвөн цэгт хяналтын пост ажиллуулж, түүхий нүүрсийг ахуйн хэрэгцээний зориулалтаар хот руу оруулахаас сэргийлэх

–  Гэр хорооллын 17 цэцэрлэгийг цахилгаанаар хангах

–  Эрсдэлт бүлгийн хүн амыг томуугийн эсрэг дархлаажуулалтад хамруулах юм.

Хийсэн ажлаа ирэх тавдугаар сарын 15-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг сайд Н.Цэрэнбатад даалгажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж