Амралтын хөтөч: Жүжиг мэт амьдралд амьдарч буй мэт жүжиглэсээр…

Хуучирсан мэдээ: 2019.03.09-нд нийтлэгдсэн

Амралтын хөтөч: Жүжиг мэт амьдралд амьдарч буй мэт жүжиглэсээр…

Амралтын хөтөч: Жүжиг мэт амьдралд амьдарч буй мэт жүжиглэсээр…

ӨНӨӨДРИЙН ҮЗВЭРИЙН ХУВААРЬ

ХОШИН ДУУРИЙН ОРГИЛ – “САРЬСАН БАГВААХАЙ” ОПЕРЕТТА

Австрийн хөгжмийн зохиолч Иохан Штраусын "Сарьсан багваахай" оперетта нь анх Австри улсын Вена хотноо 1874 онд тоглогдож байжээ. Энэхүү оперетта нь өнөөг хүртэл Венийн хошин дуурийн оргилд тооцогдож байна.

Монголын сонгодог урлагийн тайзнаа анх 2009 оны зургадугаар сарын 19-ний өдөр тоглож байжээ. Тус оперетта нь дуурийн урлагийн хөнгөн төрөл бөгөөд зохиолын хувьд сонирхолтой, үзэгчдэд хялбар хүрч ойлгогддог учраас бусар дууриас онцлог юм.

Энд XIX зууны үеийн нэгэн гэр бүлийн амьдралыг харуулдаг ба эхнэр нь нөхрөө хуурч, нууц амрагтай болж, эцэст нь хууран мэхлэлт илэрдэг тухай өгүүлдэг ажээ.

Хаана: Улсын дуурь бүжгийн эрдмийн театр

Хэзээ: 2019.03.09

Тасалбарын үнэ: 10 мянга, 15 мянга, 20 мянга

“БҮСГҮЙН ЗУРВАС” ЮУ ӨГҮҮЛЭВ

Нэр төртэй төрийн түшээ, сайд Архайтай хөрөг ярилцлага хийхээр тохирсон сэтгүүлч бүсгүй Итгэл сайдын гэрт очиж буйгаар энэхүү жүжиг эхэлнэ. Аав ээж, нутаг ус, амьдралын замналаа Архай сайд Итгэлтэй илэн далангүй хөөрөлдөж, сэтгэл уярам түүх өгүүлнэ. Гэвч тэдний энэ удаагийн уулзалт сайдын гэрт гэнэтийн зочид ирэх сургаар аргагүйн эрхэнд тасалдахад хүрч, ярилцлагаа маргаашийн өдрийг хүртэл түр хойшлууллаа.

Маргааш өдөр нь Итгэл сайдын гэрт дахин зочлоход өчигдөр өөртэй нь уулзсан тэр хүн төрөл арилжсан мэт өөрчлөгдсөн байх нь тэр. Ийм л хүн түмэн олны итгэлийг дааж төрийн түшээ бололгүй ч яах вэ дээ" гэж бодож байсан Итгэлийн урам зориг, бахархал, хүндлэл салхинд туугдах мэт хийсэн одож, Архай сайдын ярьж хэлсэн бүрийн алинд нь чухам "үнэн" оршиж байгааг тааварлаж мэдэхийн эцэсгүй байдалд орж, энэ хүн чухам хэн юм бэ" гэсэн эцэс төгсгөлгүй таавар тайллын өмнө түүнийг аваачив.

"Нууц" нь, "Үнэн" нь хаана байсныг жүжгийн өрнөлөөс тольдоорой.

Жүжиг мэт амьдралд – Амьдарч буй мэт жүжиглэсээр орших. "Бүсгүйн зурвас" хэмээх энэхүү жүжигт хүний мөн чанар, ёс зүй, үнэ цэнэ, хайр сэтгэл, итгэл үнэмшил хийгээд өнөө цагийн нийгмийн хүрээн дэх ил далд оршин байх олон асуудлыг хөндөх өгүүлдэг байна.

Хаана: Улсын драмын эрдмийн театр

Хэзээ: 2019.03.09-2019.03.24

Тасалбарын үнэ: 10 мянга, 15 мянга, 20 мянга, 25 мянга, 30 мянга, 50 мянга

“ЗАМЫН ХҮН”-Д НИСЛЭГИЙН ХУГАЦАА ХҮРЭЛЦЭХ БОЛОВ УУ?

МИАТ компанийн Улаанбаатар-Москва чиглэлийн ОМ-135 аяллын нислэгээр хөрөнгө чинээтэй, дөч гаран насны ганц бие, шаардлага өндөртэй, басхүү хүүхэмсэг эр Саруулсайхан санамсаргүй тохиолдлоор өөртэй нь үе ойролцоо нэгэн нүдэнд дулаахан бүсгүйтэй зэрэгцэн сууж аялах болдог.

Алс холын аян замд учирсан замын хоёр тэнгэрт дүүлэн явахдаа өөрсдийнхөө амьдрал ахуй, ажил төрлийн талаар хөөрөлдөхдөө нийгмийн асуудал, амьдралыг үзэх үзэл, утга учир, инээд хөөр, уярал хайлал, хайр дурлал, хүсэл шуналын талаар санал бодлоо солилцохоор барахгүй бие биедээ соронз мэт татагдана. Аян замд таарсан замын хүнийг чухам хэн бэ гэдгийг танихад нислэгийн хугацаа хүрэлцэх болов уу?

Хаана: Хүүхэлдэйн театр

Хэзээ: 2019.03.09

Тасалбарын үнэ: 30 мянга

“СҮҮН АЯЛГУУ” ЭГШИГЛЭНЭ

Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан УГЖ дуучин Х.Болормаа, СТА Э.Оюумаа, СТА Р.Дэлгэрмаа нарын “Сүүн аялгуу” нэртэй хамтарсан хоёр дахь тоглолтоо тоглолт болно.

-Амин хэлхээтэй аялгуут орчлонд бүүвэй аялъя

-Амилсан бурхдын сэтгэлийг амирлуулж бүүвэй дуулъя

-Сэтгэл шингэсэн эгшгийг түмэнд түгээж бүүвэй аялъя

-Сүүн эгшиглэн оршоож орчлонг бүүвэйлж аялгуу өргөe.

Хаана: “Corporate Convention Centre-“-ийн концертын их танхимд

Хэзээ: 2019.03.09-ний өдрийн 19.00 цагт

Тасалбарын үнэ: 40 мянга, 60 мянга

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж