Хойд Солонгос пуужин хөөргөхөд бэлтгэж байна уу?

Хуучирсан мэдээ: 2019.03.09-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос пуужин хөөргөхөд бэлтгэж байна уу?

Хойд Солонгос пуужин хөөргөхөд бэлтгэж байна уу?

Ханойд болсон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалт үр дүнд хүрэлгүй өндөрлөсөн билээ. Хойд Солонгосын тал АНУ тавьсан хоригоо хэсэгчлэн цуцлахыг хүссэн гэсэн бол АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгост тавьсан бүх хоригоо цуцлахыг шаардсан, тиймээс тэдний саналыг хүлээн авах боломжгүй байсан учир хэлэлцээр хийгээгүй гэж мэдэгдсэн билээ.

Саяхны нэгэн хиймэл дагуулын зургаас Хойд Солонгосын пуужин хөөргөх төвүүд хөдөлгөөнд орж эхэлсэн байж магадгүй дүр зураг ажиглагдсан байна. Мэргэжлийн байгууллагуудын үзэж буйгаар энэ нь АНУ-д сануулга өгөхөөр албаар зохион байгуулж буй ажиллагаа байж магадгүй аж.

Хоёрдугаар сарын 22-ны өдөр авсан тус гэрэл зураг дээр Хойд Солонгос өмнө нь тив алгасагч баллистик пуужингууд болон хиймэл дагуулууд хөөргөхөд зориулагдсан пуужингуудаа цуглуулж байсан Санумдон шинжлэх ухаан, судалгааны төв болон ойролцоох авто зогсоол дээрх ачааны, суудлын машинууд, төмөр замын өртөөний дэргэдэх хоёр өргөгч кран зэрэг дүрслэгдсэн байна.

Ямартай ч АНУ болон бусад улс орнууд, олон улсын байгууллагууд тус улсын үйл хөдлөл бүрийг анхааралтайгаар ажиглаж буйгаа илэрхийлж байна.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж