Амьд цэцгийг хэрхэн удаан хадгалах вэ

Хуучирсан мэдээ: 2019.03.09-нд нийтлэгдсэн

Амьд цэцгийг хэрхэн удаан хадгалах вэ

Амьд цэцгийг хэрхэн удаан хадгалах вэ

Цэцэг авах дургүй бүсгүй хүн бий гэж үү. Энэ утгаар Мартын 8-ны өдөр эмэгтэйчүүдэд голдуу цэцэг бэлэглэх  заншил тогтсон. Харин сэтгэлийг чинь сэргээсэн, анхилуун үнэрт тэр цэцгээ удаан хадгалахын тулд мэдэх ёстой хэд хэдэн бяцхан зүйлс бий. Үүнд:

1. Цэцгээ аваад аль болох хурдан усанд хий.
2. Ваарандаа бага зэргийн бүлээн ус хийгээрэй. Хүйтэн, крантны ус цэцгийг хурдан үхүүлнэ.
3. Хамгаалах уусмал бэлдэж болно. 1 л усанд чимх элсэр чихэр, 2-3 дусал цагаан цуу хийхэд хангалттай.
4. Белизна буюу хувцас цайруулагчийг литр ус тутамд амны халбаганы дөрөвний нэг хэмжээтэй байхаар тооцож хийгээрэй. Энэ нь шавьжнаас сэргийлж, бактер устгаж өгдөг.
5. Цэцэгний усыг өдөрт нэг удаа солино.
6. Цэцгийг анх вааранд хийхдээ хурц хутга, эсвэл хайчаар ташуу тэгш зүсч хийвэл илүү удаан амьдарна.
7. Цэцгэнд орон зай хэрэгтэй. Хэт олон цэцэг нэг вааранд байвал хурдан үхнэ. Тиймээс нэг вааранд 10-аас дээш цэцэг хийх хэрэггүй.
8. Усан дотор нь нэг ширхэг аспирин хийвэл удаан амьдрахад нь тусална.
9. Нарны шууд тусгалаас хол байлгаж, ваараа цэвэрхэн байлгаарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж