Анастасия Кузмина ДАШТ-ээс анхны алтан медалиа хүртэв

Хуучирсан мэдээ: 2019.03.09-нд нийтлэгдсэн

Анастасия Кузмина ДАШТ-ээс анхны алтан медалиа хүртэв

Анастасия Кузмина ДАШТ-ээс анхны алтан медалиа хүртэв

Скандинавын хойгийн Швед улсын Эстерсундэд биатлоны 2019 оны ДАШТ өнгөрсөн 7-ны өдөр эхэлсэн. Эстерсунд биатлоны дэлхийн аваргыг 1970, 2008 онуудад хүлээн авч байсан ба гурав дахь удаагаа хүлээн авч байна. Тэмцээний эхний өдөр холимог буухиа уралдаан явагдаж дүнгээ гаргасан. Багийн холимог буухиа төрөлд Норвегийн баг тамирчид нийт долоон сум алдаж, 1 цаг 17 мин 41.4 секундын амжилтаар түрүүлэн аваргын алтан медаль хүртжээ.

Норвегийн багт М.Олсбю-Ройселанн, Т.Экхофф, Й.Бьо, Б.Кристиансен нар багтсан. Б.Кристиансен ганц ч сум алдаагүй бол Й.Бьо, М.Олсбю-Ройселанн нар тус бүр 2, Т.Экхофф 3 сум алдсан. Норвегийн шигшээ баг хамгийн сүүлд холимог багийн буухиа уралдаанд 2013 онд алтан медаль хүртэж байв. Харин мөнгөн медалийг В.Хайнз, Д.Херрманн, А.Пайффер, Б.Долль нараас бүрдсэн Германы баг хүртсэн бол хүрэл медалийг Л.Виттоцци, Д.Вирер, Л.Хофер, Д.Виндиш нар хүртжээ.

Өчигдөр тэмцээний хоёр дахь уралдаан буюу эмэгтэй 7.5 км-ын ойрын зайн спринт уралдаан болж, А.Кузмина аваргын алтан медаль хүртсэн. Энэ нь Орос гаралтай словак тамирчны дэлхийн аваргаас хүртэж буй анхны алтан медаль болжээ.

Эмэгтэй 7.5 км-ын ойрын зайн спринт уралдааны медалийн эзэд:

  1. А.Кузмина (Словак) – 22 мин 17.5 сек. 1-0
  2. И.Тандревольд (Норвеги) – 22 мин 27.2 сек. 0-0
  3. Л.Далмайер (Герман) – 22 мин 30.1 сек. 0-0

А.Кузмина анхны дэлхийн аваргын алт, И.Тандревольд дэлхийн аваргаас анхны медалиа хүртсэн бол Л.Далмайер ганцаарчилсан төрөлд 10 дахь медалиа хүртжээ. Өнөөдөр эрэгтэй 10 км-ын ойрын зайн уралдаан болно.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж