Хүүхдийн эсрэг үйлдэгдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, яаралтай хамгааллын үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Хүүхдийн тусламжийн утас-108 утасны үйлчилгээний төв”-ийг байгуулаад багагүй хугацаа өнгөрч байна. Тус төвд 24 цагийн турш, сард дунджаар 10 мянга гаруй дуудлага хандалт ирдэг аж.
Тухайлбал, хүүхдүүдээс “Хүүхдийн тусламжийн утас 108″-д 2018 оны нэгдүгээр сараас есдүгээр сар хүртэл 850 дуудлага ирснээс 100 гаруй нь багшийн ёс зүй, багшийн харилцаатай холбоотой байжээ.