Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабаас “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 98 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.
Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний дунд “Монгол цэрэг” гэрэл зургийн уралдаан, “Хатан ижий” хүндэтгэл ёслолын арга хэмжээ, Монгол улсад суугаа Элчин сайдын яамдын ажилтнуудын дунд нөхөрсөг уулзалт тэмцээн, “Мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг бүрдүүлж, бэхжүүлэх нь Зэвсэгт хүчний хөгжлийн шинэ стратеги болох нь” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах юм байна.
Мөн Зэвсэгт хүчний цэргийн гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч нарын “Байлдагчийн зүрхнээс дуулж байна” хүндэтгэлийн тоглолт, “Халхын гол-Эх орны цэрэг” яруу найргийн наадам, Монгол цэргийн музейн үзэсгэлэн, ЦДБЭЧ-ын хүндэтгэлийн тоглолт, улс, аймгийн цолтой хүчит бөхийн барилдаан зэрэг олон ажил, арга хэмжээ зохион байгуулах ажээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ