Уран гулгагч Г.Марал-Эрдэнэ түүхийн хуудас нээв

Хуучирсан мэдээ: 2019.03.09-нд нийтлэгдсэн

Уран гулгагч Г.Марал-Эрдэнэ түүхийн хуудас нээв

Уран гулгагч Г.Марал-Эрдэнэ түүхийн хуудас нээв

ОХУ-ын Красноярск хотод дэлхийн 58 орны 3800 оюутан тамирчин оролцож буй өвлийн XXIX Универсиад наадам болж байна. Энэ сарын 1-ний өдөр эхэлсэн Универсиад өндөрлөх дөхлөө.

Монголын тамирчид анх удаа спортын таван төрөлд өрсөлдөж байгаагаас уран гулгалтын тамирчин Г.Марал-Эрдэнэ нэгэн түүхийн хуудсыг эхлүүллээ.

Универсиадын уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэр өчигдөр болж, 35 тамирчнаас 24 нь чөлөөт үзүүлбэрт өрсөлдөх эрхийг авлаа. Монголын оролцогч Г.Марал-Эрдэнэ 24.75 оноог авч, 30-р байрт орсноор чөлөөт үзүүлбэрт өрсөлдөх эрхийг авч чадаагүй. Энэ төрөлд Япон, ОХУ, Казахстан, Армен, Францын тамирчид 60-аас дээш оноо авч тэргүүлжээ. Нийт 24 тамирчин маргааш болох чөлөөт үзүүлбэрт оролцох эрх авсан байна.

Манай тамирчин Г.Марал-Эрдэнийн ард Индонез, Исланд, Филиппин, Малайз, Бразилын тамирчид оржээ.

Уран гулгалтын түүхэнд шинэ хуудсыг эхлүүлж чадсан Г.Марал-Эрдэнэ Япон улсад дасгалжуулагч Козука Сачикогийн удирдлагад бэлтгэлээ хийдэг байна. Тэрбээр ээж А.Шинэсарангийн хамт Красноярск хотод очсон бөгөөд мөсөн талбайд монгол хүн гулгаж болохыг дэлхий дахинд харуулж өглөө. Өвлийн спортын төрөл түүнээс уран гулгалтаар Монголын залуучууд дэлхийд өрсөлдөх боломжтой Г.Марал-Эрдэнэ эхлүүллээ.

Универсиад наадмын уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн чөлөөт үзүүлбэр маргааш болж, медальтнууд тодорно.

 

Г.Марал-Эрдэнэ ээж А.Шинэсарангийн хамт

БИЧЛЭГ: Монголын оюутны спортын холбоо

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
71
ЗөвЗөв
24
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж