Монголын хоккейчид алтан медалийн төлөө тоглоно

Хуучирсан мэдээ: 2019.03.09-нд нийтлэгдсэн

Монголын хоккейчид алтан медалийн төлөө тоглоно

Монгол, Филиппиний хоккейчид аваргын төлөө тоглохоор шалгарлаа

Монголын хоккейчид алтан медалийн төлөө тоглоно

Олон улсын хоккейн холбооноос зохион байгуулдаг Азийн цом буюу “Asian challenge Cup 2019” тэмцээн Малайзын Куала Лампур хотод өндөрлөх дөхлөө.

Өчигдөр хагас шигшээ тоглолтууд болж, Монгол, Филиппиний хоккейчид аваргын төлөө тоглохоор шалгарлаа. Харин Сингапур, Малайзын багууд хүрэл медалийн төлөө тоглох болсон бөгөөд эдгээр тоглолтууд өнөө шөнө болно.

Азийн цомд долоон баг хоёр хэсэгт хуваагдсанаас “А” хэсэгт Монгол, Филиппин, Малайз, Сингапур, “В” хэсэгт Индонез, Макао, Оманы багууд багтсан. Манай хоккейчид Малайз, Сингапурыг хожиж, Филиппинд хожигдсон ч хэсгийн хоёрдугаар байраар шалгаран хагас шигшээд өрсөлдөх болсон юм.

Өчигдөр талбайн эзэн малайзчуудыг 12:6-аар хожсон хоккейчид алтан медалын төлөө Филиппинтэй тоглохоор боллоо.  Хэсгийн тоглолтод манай хоккейчид Филиппинд 6:3-аар хожигджээ.

Филиппин хагас шигшээд Сингапурын багийг 6:1-ээр хожсон байна.

ДҮН: /Азийн цом, Малайз 03.01-09/

"А" хэсэг: 

  • Филиппин – 9 оноо /3 хожил/
  • Монгол – 6 оноо /2 хожил, 1 хожигдол/
  • Малайз – 3 оноо /1 хожил, 2 хожигдол/
  • Сингапур – 0 оноо /3 хожигдол/

"В" хэсэг

  1. Индонез – 9 оноо /3 хожил/
  2. Макао – 6 оноо /2 хожил/
  3. Оман – 3 оноо /1 хожил

Хасагдах шат: Сингапур – Индонез/7:4/, Малайз – Макао /8:1/

Хагас шигшээ: Филиппин – Сингапур /6:1/, Монгол – Малайз 12:6

Хүрэл медалын төлөө: Сингапур – Малайз

Алтан медалын төлөө: Монгол – Филиппин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж