Эмэгтэй боксчид Казахстанд бэлтгэл хийж байна

Хуучирсан мэдээ: 2019.03.08-нд нийтлэгдсэн

Эмэгтэй боксчид Казахстанд бэлтгэл хийж байна

Эмэгтэй боксчид Казахстанд бэлтгэл хийж байна

Казахстан улсын нийслэл Астана хотод Монголын улсын боксын эмэгтэй шигшээ баг хамтарсан бэлтгэл хийж байна. Энэ удаагийн олон улсын багийн хамтарсан бэлтгэлд ОХУ, Казасхтан, Украйн, Узбекистан, Монголын баг тамирчид багтжээ. Энэхүү бэлтгэл гуравдугаар 1-11-ний өдрүүдэд болж байна. Олон улсын бэлтгэлд хамрагдаж байгаа манай боксчид Астанад болох олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнд оролцоод эх орондоо ирэх юм байна. Тамирчдын бэлтгэлтэй Биеийн тамир, спортын газрын Гадаад харилцаа, статистик, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат, Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Х.Хайнар нарын албаныхан танилцжээ.

Багийн бүрэлдэхүүнд эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, дасгалжуулагч н.Галтбаатарын удирдлага дор ДАШТ-ий хүрэл медальт М.Нандинцэцэг тэргүүтэй дараах тамирчид багтжээ.

БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:

  • 48 кг-д О.Жаргалан /спортын мастер/
    48 кг-д Б.Мөнгөнсаран /спортын дэд мастер/
  • 51-кг-д У.Алтанцэцэг /спортын мастер/
  • 51 кг-д М.Энхжаргал /спортын мастер/
  • 54-кг-д М.Нандинцэцэг /ОУХМ/
  • 57-кг-д Т.Болортуул /ОУХМ/
  • 64 кг-д Л.Шинэцэцэг /спортын мастер
  • 60 кг-д М.Намуун /ОУХМ/
  • 69 кг-д Э.Эрдэнэтуяа /спортын мастер/
  • 75 кг-д М.Мягмаржаргал /спортын мастер/нар олон улсын бэлтгэлд хамрагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж