Дэлхийн хамгийн муу уран гулгагч тодров

Хуучирсан мэдээ: 2019.03.08-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн муу уран гулгагч тодров

Дэлхийн хамгийн муу уран гулгагч тодров

Дэлхийн оюутны спортын өвлийн Универсиад наадам ОХУ-ын Красноярск хотод болж байна. Уг наадамд оролцох тамирчид оюутнууд байдаг учраас урьдчилсан сонгон шалгаруулалтад оролцдог. Тэгвэл Бразилын уран гулгагч Руан Оливейра уран гулгалтын түүхэнд хамгийн муу үзүүлбэр үзүүлсэн оролцогчоор тодроод байна. Тэрбээр Лхагва гаригт болсон эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдөхдөө ердөө 12 оноо авсан бөгөөд ямар нэгэн үсрэлт, эргэлт хийж чадаагүй. Түүний техникийн үнэлгээ 1,75 гарсан нь Универсиадын мөсөн талбайд ямар үзүүлбэр үзүүлсэн нь харагдана.

Руан Оливейра уран гулгалтаар хичээллээд нэг жил, зургаан сар болж байгаа ч эх орноо төлөөлөн Универсиад оролцсон ч өөрийн ур чадвараараа дэлхий дахинд танигдлаа. Түүнийг шүүмжлэх нэгэн байх ч Бразилаас уран гулгалтыг төрүүлэхээр тамирчин гарч байгаад нь баярлах нэгэн бий. Харамсалтай нь дэлхийн оюутан тамирчид цугларсан том талбайд түүний үзүүлбэр “Дэлхийн хамгийн муу уран гулгагч” хэмээх нэрийг авахад хүрчээ.

Руан Оливейра богино үзүүлбэрт 12 оноо авч байхад хамгийн бага үнэлгээ нь 43, тэргүүлэгч уран гулгагчид 90-с дээш оноог авчээ.

Ч.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
5
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж