Өнөөдөр банк, худалдааны төвүүд амарч байна

Хуучирсан мэдээ: 2019.03.08-нд нийтлэгдсэн

Өнөөдөр банк, худалдааны төвүүд амарч байна

Өнөөдөр банк, худалдааны төвүүд амарч байна

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож, бүхий нийтээрээ амарч буй.  Бүх нийтийн амралтын өдөр болон амралтын өдрүүдэд ажиллах худалдаа, үйлчилгээний газрууд болон банкнуудын цагийн хуваарийг хүргэж байна. Бүх нийтийн амралтын өдрөөр үзвэр үйлчилгээний газрууд болон музейнүүд ердийн цагийн хуваарийн дагуу үйл ажиллагаагаа хэвийн явуулна. Монгол Улсад байнга суугаа гадаад улсын дипломат болон консулын төлөөлөгчийн газрууд амарна. Төрийн үйлчилгээний газрууд эмнэлгүүд амарч, яаралтай түргэн тусламжийн төвүүд ажиллана.

АРИЛЖААНЫ БАНКНУУДЫН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ:

  • ХААН БАНК: Өнөөдөр бүх салбар, нэгжүүд амарна. Бямба ням гарагт амралтын өдрийн цагийн хуваарийн дагуу ажиллана.  Цахим банк, экспресс банк, АТМ-үүд нь 24 цагийн турш нээлттэй үйлчилнэ.
  • ХАС БАНК: Өнөөдөр 11:00-17:00 цагийн хооронд “Түшиг” салбар, 9:00-22:00 цагийн хооронд “И-Март” салбар, 10:00-19:00 цагийн хооронд “Баянгол” салбар тус ажиллана. Бямба ням гарагт амралтын өдрийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
  • ГОЛОМТ БАНК: Өнөөдөр 11:00-17:00 цагийн хооронд “Хан-Уул Бизнес төв”, “Саппоро” салбар, “Сансар”, “120 мянгат” салбарууд тус, тус ажиллаж бусад салбар нэгжүүд нь амарна. Мөн “Солонго” салбар 11 цагаас нээгдэж 24 цагаар ажиллана. Харин бямба, ням гарагт амралтын өдрийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
  • ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК: Өнөөдөр бүх салбар, нэгжүүд амарна. Бямба ням гарагт амралтын өдрийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
  • ТӨРИЙН БАНК: Өнөөдөр бүх салбар, нэгжүүд амарна. Бямба ням гарагт амралтын өдрийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

ЗАХ БОЛОН ТОМООХОН ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД:

  • “Алтжин бөмбөгөр” өнөөдөр болон амралтын өдрүүдэд худалдааны төв цагийн хуваарийн дагуу 09:00-20:00 цагийн хооронд ажиллана.
  • “Бөмбөгөр” худалдааны төв өнөөдөр болон амралтын өдрүүдэд цагийн хуваарийн дагуу 09:00-20:00 цагийн хооронд ажиллана.
  • “Дүнжингарав худалдааны” өнөөдөр амарч, маргаашаас цагийн хуваарийн дагуу ажиллана.
  • “Нарантуул” олон улсын худалдааны төв 8-нд амарч еснөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу 10:30-20:00 цагийн хооронд ажиллана. 
  • “100 айл” барилгын материалын төв 8-нд амарч, 9-өөс энгийн хуваарийн дагуу ажиллана.
  • “Мишээл экспо” бүх нийтийн амралтын өдөр болон бямба ням гарагт ердийн цагийн хуваарийн дагуу  ажиллана.
  • “Хархорин”, “Хүчит шонхор” захууд өнөөдөр амарч, маргаашнаас цагийн хуваарийн дагуу ажиллана.
  • “Sunday” плаза ердийн хуваарийн дагуу 10:00-21:00 цагийн хооронд ажиллана.

Т.ОД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж