Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсооход олон нийтийг уриаллаа

Хуучирсан мэдээ: 2019.03.08-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсооход олон нийтийг уриаллаа

Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсооход олон нийтийг уриаллаа

Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд “Хөөрхөн зүрх” Төрийн бус байгууллага болон хүний эрхийн иргэний нийгмийн байгууллагууд нэгдэн тайван жагсаал зохион байгууллаа. “Нэг тэрбумаараа тэмцье” олон улсын эсэргүүцлийн арга хэмжээг Монголын эмэгтэйчүүдийн сангийн дэмжлэгтэйгээр долоо дахь жилдээ жендэрт суурилсан хүчирхийлэл гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн хохирогч, даван туулагчдыг буруутгах хандлагыг зогсоохыг уриалан “Эмэгтэйчүүдийн эв нэгдлийн хана” сэдэвтэйгээр зохион байгуулжээ. Өнөөдрийн арга хэмжээ зөвхөн Улаанбаатарт бус орон нутагт болж, нийт 100 гаруй сайн дурын идэвхтнүүд оролцсон байна.

“One billion rising” буюу “Нэг тэрбумаараа тэмцье” эсэргүүцлийн арга хэмжээ нь V-day хэмээх охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох зорилгоор нэгдсэн идэвхтнүүдийн олон улсын хөдөлгөөн юм. Уг хөдөлгөөнийг 2013 оноос эхлэн өргөжсөөр дэлхийн хэмжээний томоохон хөдөлгөөн болжээ.

НЭГ ТЭРБУМААР ТЭМЦЬЕ ГЭЖ ЮУ ВЭ?

Дэлхий дахинаа гурван эмэгтэй тутмын нэг нь амьдралынхаа аль нэг үед ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртдөг гэсэн тоон судалгааг Нэгдсэн Үндэсний байгууллагаас гаргасан байна. Иймд дэлхий дээр амьдарч байгаа гурван эмэгтэй тутмын нэг буюу НЭГ ТЭРБУМ охид, эмэгтэйчүүд болон тэднийг хайрладаг, дэмждэг хүмүүс хүчирхийллийг таслан зогсоохын төлөө эсэргүүцлээ урлагаар дамжуулан тэмцэх, шаардахыг уриалдаг арга хэмжээний нэг болон өргөжижээ. Тиймээс иргэд энэхүү аянд яагаад нэгдэх ёстойгоо ухамсарлан оролцдог байна. Өнөөдөр Төв талбайд болсон арга хэмжээнд иргэний болон Төрийн бус байгууллагын төлөөлөл болон 500 орчим охид, эмэгтэйчүүд, залуучууд оролцож, дуу хоолойгоороо нэгдлээ.

“Цахим орчинд охид, эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах, үг хэлээр доромжлох хүчирхийллийн эсрэг өнөөдрийн арга хэмжээнд оролцлоо. Бид өөрсдөө судалгаа хийсний үр дүнд охидуудыг спонсор авах уу, эсвэл янз бүрийн үгээр доромжлох, эмэгтэй болж төрснийхөө төлөө элдвийн муугаар хэлүүлдэг хандлага их байна. Өсвөр насны охид сэтгэл гутралд орох нөхцөл бүрдэж цаашлаад амиа хорлох хэмжээнд хүрч байна. Тийм болохоор бид цуурхалыг зогсооё, цахим орчимд ийм муухай үг хэллэгийг больё гэсэн уриатайгаар оролцлоо” гэж Монголын Эмнести Интернэшнлийн залуучууд харьцсан зохицуулагч Я.Цэцэнзаяа хэллээ.

ХААЛГАНЫ ЦААНА ХҮЧИРХИЙЛЭЛ БИЙ

“Хөөрхөн зүрх” Төрийн бус байгууллагаас зохион байгуулж байгаа уг хөдөлгөөний гол зорилго нь хүчирхийллийг нийгмээрээ хөдөлж зогсоох шаардлагатай гэж оролцогчид хэлж байв.

“Гэр бүлийн хүчирхийлэл өөрт нь тохилдсон бол хамаагүй юм шиг ханддаг хүмүүс байдаг. Гэтэл үнэндээ хаалганы цаана мянга мянган эмэгтэйчүүд, эрчүүд хүчирхийлэлд өртсөөр байгаа. Хэн нэгэн хүчирхийлэлд өртөж байгаа бол түүнийг таслан зогсоох арга хэмжээг авч үр дүнд нь буурах ёстой гэж бид нэгдээд байна. Өнгөрсөн жилээс эхлэн орон даяар энэ хөдөлгөөн эрчимтэй тархсан. Тиймээс 5-10 жилийн дараа болох өөрчлөлтийн суурийг тавьж байна. Анх зөвхөн иргэний нийгмийн байгууллага, Төрийн бус байгууллагын хүрээнд хийдэг байсан бол одоо хүрээгээ тэлж чадлаа. Оюутан, залуучууд болон Төрийн бус байгууллагын оролцоо нэмэгдсэн нь үр дүнгээ өгч байгааг харуулж байна.” гэж иргэний нийгмийн идэвхтэн хэллээ.

Ш.САРАНХӨХӨӨ

Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн төлөөлөл өнөөдрийн арга хэмжээнд оролцжээ. Уг байгууллага хүн амд бэлгийн боловсрол, нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох төсөл чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм байна. Тус байгууллагын хөтөлбөрийн менежер Ш.Галбадрах хэлэхдээ “Өнөөдөр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүн бүрт тэгш биш байна. Хүн болгон эрүүл мэндийн зөв боловсрол авах ёстой. Үүнийг ээлтэй болгохын тулд бид нэгдэж байна. Мөн бэлгийн цөөнх болон хөгжлийн бэрхшээлтэй асуудлаар нь хүмүүсийг ялгаварлан гадуурхаж байна. Үүнийг бид таслан зогсоох ёстой. Мөн охид, эмэгтэйчүүдийг хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх, бэлгийн халдвар, үр хөндөлтөд нэгдэхгүй байхаас урьдчилан сэргийлж, нэгдэж өөрсдийнхөө дуу хоолойг хүргэж байна.” гэлээ.

Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн хөтөлбөрийн менежер Ш.Галбадраx

Одоогоор дэлхийн өнцөг булан бүрт сая сая охид, эмэгтэйчүүд, сайн дурын идэвхтнүүд, нийгмийн зүтгэлтнүүд, Төрийн болон Иргэний нийгмийн байгууллагууд охид, эмэгтэйчүүдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг таслан зогсоохыг дэмжиж байгаагаа https://www.onebillionrising.org/ сайтаар дамжуулан хүргэдэг байна.

Гэрэл зургийг ТЭМҮҮЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж