iPhone шинэ загварын корпус илүү бат бөх болно

Хуучирсан мэдээ: 2015.04.18-нд нийтлэгдсэн

iPhone шинэ загварын корпус илүү бат бөх болно

iPhone утасны шинэ загвар удахгүй гарах тухай мэдээлэл байнга  сошиал ертөнцөд тархах болсон. iPhone 6 тай харьцуулахад шинэ загвар илүү бат бөх корпустай гарах юм байна. Шинэ загварын утасны корпусийг 7000 -серийн  илүү бат бөх хөнгөн цагаан ашиглан үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа юм байна.  Шинэ загварын утасны процессор нь өмнөх загвараасаа илүү хүчтэй байх нь мэдээж хэрэг.  

Apple компаний хувьд ийм төрлийн түүхий эдийг Apple Watch Sport ухаалаг цагийг үйлдвэрлэхдээ хэрэглэж байсан. Энэ түүхий эд нь жирийн хөнгөн цагаантай харьцуулахад 60%-иар илүү бат бөх юм байна. Ийм төрлийн хайлш гаргаж авахад танталийн хүчлийн циркони ашигладаг.  7000 -серийн хөнгөн цагаан нь илүү тод гялалзсан өнгөөрөө бусад хөнгөн цагаанаас ялгаатай мөн бүтэцийн хувьд нарийн ширхэгтэй юм байна.

Apple компани шинэ загварын утаснууд болон iPhone 6s,  iPhone 6s Plus  энэ оны 9 сард зах зээлд гаргахаар төлөвлөгөөтэй байна.

У.ТАНАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж