ОУВС Венесуэлийг аврахад бэлэн

Хуучирсан мэдээ: 2019.03.08-нд нийтлэгдсэн

ОУВС Венесуэлийг аврахад бэлэн

ОУВС Венесуэлийг аврахад бэлэн

Олон улсын валютын сангаас (ОУВС) эдийн засгийн уналтад орсон Венесуэлийг аврахад бэлэн байгаагаа  мэдэгджээ. ОУВС-ын гүйцэтгэх захирал Кристин Лагард хэлэхдээ Венесуэлийн хууль ёсны удирдлагууд тусламж хүсч ирвэл бид гараа сунгахад бэлэн байна гэсэн байна. Түүний энэ мэдэгдэл нь сөрөг хүчний тэргүүн Хуан Гуайдог Венесуэлийн ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрөх эсэхээ ОУВС хараахан шийдээгүй байгааг илтгэжээ.

Сөрөг хүчний олонх Үндэсний ассамблей нь Хуан Гуайдог өнгөрсөн нэгдүгээр сарын 23-нд Венесуэлийн ерөнхийлөгчөөр зарласан ба АНУ болон Европын олон орон хүлээн зөвшөөрсөн юм.

Венесуэлийн эдийн засаг 2013 оноос хойш уруудсаар хямралд хүрсэн юм. Хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдолоос шалтгаалан багадаа гурван сая хүн Венесуэлийг орхин цагаачилсан гэж НҮБ-аас мэдээлжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж