Олон улсын эмэгтэйчүүдийн баяр тохиож буй энэ өдөр Ховд аймгийн Манхан сумын уугуул, эдүгээ Эрдэнэт хотод энх тунх амьдран суугаа эгч, дүү Раа овогтой Харнүдэн, Хишигт нар 84, 81 нас хүрсэн баярт мөчөө Улаанбаатар хотноо ах дүү нарын дунд тэмдэглэн өнгөрөөлөө.
Дуу хуур, сэтгэлийн бэлэг, сайн сайхныг хүссэн дулаан үгсээр мялаалгасан энэ мөчид хоёр буурлыг Монголын эмэгтэйчүүдийн холбооны “Дурсгалын тэмдэг”-ээр шагнасан байна.
Холбоотой мэдээ