Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчдийн дундаас “Драм 4” хамтлаг гарсан билээ. Монгол Улсын Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар болон жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэбилэг, С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар нарын нэг үеийн залуус 14 жилийн уг хамтлагийг багуулж байсан түүхтэй.
“Драм 4” хамтлаг энэ жилийн эмэгтэйчүүдийн баяраар БНСУ-д байгаа монголчууддаа зориулж тоглолтоо хийхээр болжээ. Хамтлагийн уран бүтээлчид хуучны сэтгэлд хоногшсон дуунууд болон жүжигчин, найруулагч Г.Эрдэнэбилэгийн “Хийморь” киногоор бэлэг барих юм байна.
“Драм 4”-ын тоглолт өнөөдөр Сөүл хотод болох бол энэ сарын 10-ны өдөр Тэжон хотод тоглогдох хуваарьтай байна.