ОХУ-д хуурамч мэдээлэл тараавал шийтгүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.03.08-нд нийтлэгдсэн

ОХУ-д хуурамч мэдээлэл тараавал шийтгүүлнэ

ОХУ-д хуурамч мэдээлэл тараавал шийтгүүлнэ

ОХУ-ын төрийн ДУМ-д хуурамч мэдээлэл тараахын эсрэг болон төр засаг, албан тушаалтнуудыг үл хүндэтгэхийг хориглосон хоёр хуулийг баталжээ. Хуулийн дагуу ОХУ болон түүний нийгэм, албан тушаалтнуудыг гутаан доромжилбол 15 өдөр шоронд хорих, 100 мянган рубль болон түүнээс дээш мөнгөн торгууль ноогдуулах аж. Түүнчлэн нийтийн ашиг сонирхлын эсрэг худал мэдээлэл тараах, түгээхийг хориглож, өндөр торгууль ноогдуулахаар болжээ. Хувь хүн, албан тушаалтан, бизнес эрхлэгчид хуурамч мэдээлэл тараавал 300 мянгаас нэг сая рублийн торгууль ноогдуулах аж. Мөн доромж гүтгэлгийн үг, хуурамч мэдээллийг 24 цагийн дотор тухайн эх үүсвэрээс устгахаар хуульд зохицуулалт хийжээ.

Хоёр хуулийг гуравдугаар сарын 13-аас өмнө парламентын дээд танхимаар хэлэлцүүлэн батлуулж, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурахаар төлөвлөсөн аж. Гэхдээ эдгээр хуулийг сэтгүүлчид болон хүний эрхийн төлөө тэмцэгчид, сөрөг хүчний гишүүд эсэргүүцэж байна.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж