Эмэгтэйчүүдэд зориулсан үзвэрүүд

Хуучирсан мэдээ: 2019.03.08-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүдэд зориулсан үзвэрүүд

Эмэгтэйчүүдэд зориулсан үзвэрүүд

Өнөөдөр гуравдугаар сарын 8. Бүсгүйчүүдийн эрхээ хамгаалах өдөр.  Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулж,  урлагийн тоглолт, үзвэрүүдэд дарагддаг. Энэ жил л гэхэд Улсын драмын эрдмийн театрын “Бүсгүйн зурвас” жүжиг, зохиолын гурван дуучин бүсгүйн “Сүүн аялгуу” тоглолт, Улсын филармонийн “Бүсгүй танаа”, “Миний сайхан ээжүүд”, поп дива Ж.Алтанцэцэгийн “Хайр гэж…”, “Хурд хамтлагийн “Зураг шиг бүсгүй”, “Нюанс” хамтлагийн “Бүсгүй танд”, “Камертон” хамтлагийн “Хайр”, дуучин н.Лодкогийн “Гэргий”, “Best hit`s” хэмээх “Соёл-Эрдэнэ”, “Өргөө ” болон бусад уран бүтээлчдийн хамтарсан тоглолт зэрэг зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан олон тоглолт давхцаж байна. Тэгвэл өнөөдрийн үзвэрийн хуваариудыг танилцуулж байна.

  1. Бүсгүйн зурвас 15.00, 19.00 цагуудад
  2. Сүүн аялгуу тоглолт 19.00 цагт
  3. Хайр гэж… тоглолт 18.00 цагт
  4. “Зураг шиг бүсгүй” тоглолт 19.00 цагт
  5. "Бүсгүй танд” тоглолт 19.00 цагт тус тус тоглогдох юм байна.

Сонирхуулахад,  “Камертон” хамтлагийнхан тоглолтын тасалбараа 300 мянган төгрөгөөр үнэлсэн бол “Увертюра” хамтлаг 100 мянга, “Хурд” хамтлаг 150 мянга, дуучин Ж.Алтанцэцэг 60-100 мянга, “Нюанс” хамтлаг 130 мянга, зохиолын дуучин гурван бүсгүйн тоглолт 40-60 мянга, Улсын филармонийн “Бүсгүй танаа” тоглолт 15-25 мянга, Улсын драмын эрдмийн театрын “Бүсгүйн зурвас” жүжиг 10-50 мянган төгрөг, “Миний сайхан ээжүүд” тоглолт 18 мянга, “Best hit`s” тоглолт 80 мянга, залуу дуучин н.Лодкогийн тоглолт 25 мянган төгрөгийн үнэтэйгээр тоглогдох  гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж