Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Хуучирсан мэдээ: 2019.03.08-нд нийтлэгдсэн

Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиодог. Монгол Улсын хувьд энэ өдрийг бүх нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлж, амралтын өдөр болгодог билээ. Тэгвэл өнөөдөр тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм.

Өнгөрсөн жилийн гуравдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 176 зөрчил илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцсоноос 45 орчим хувь нь эмэгтэй жолооч байсан байна.

Иймд иргэд та бүхнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох болон явганаар замын хөдөлгөөнд оролцохгүй байх, согтууруулах ундаанаас татгалзаж, баяраа зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэхийг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж