"Эмэгтэй хүнийг бүх зүйлд эрэгтэй хүнтэй яг адилхан авч үзэх ёстой" | News.MN

"Эмэгтэй хүнийг бүх зүйлд эрэгтэй хүнтэй яг адилхан авч үзэх ёстой"

Хуучирсан мэдээ: 2019.03.08-нд нийтлэгдсэн

"Эмэгтэй хүнийг бүх зүйлд эрэгтэй хүнтэй яг адилхан авч үзэх ёстой"

"Эмэгтэй хүнийг бүх зүйлд эрэгтэй хүнтэй яг адилхан авч үзэх ёстой"

Мартын 8 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг дэлхийн өнцөг булан бүрт эмэгтэйчүүд эрхээ хамгаалуулахын төлөө нэгдэж дуу хоолойгоо хүргэдэг өдөр. Баярын дугаараараа Монгол Улсын Засгийн газрын Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны дарга Т.Энхбаяртай ярилцлаа.


-Юуны өмнө танд баярын мэнд хүргэе. Энэ өдрийг эрхээ хамгаалуулж чадахгүй байгаа нийгмийн янз бүрийн давхаргын эмэгтэйчүүдийн үгийг сонсч, асуудлыг нь шийдэх учиртай өдөр хэмээн олон улсад тэмдэглэдэг ч манайд бол эсрэгээрээ баяр, бэлэг, цэнгүүний өдөр болгон  тэмдэглэдэг. Энэ тухайгаас хоёулаа ярилцлагаа эхлүүлье?

-Монголынхоо нийт эмэгтэйчүүд та бүхэндээ баярын мэнд хүргэе. Олон улсад энэ өдрийг эмэгтэйчүүдийн  эрхийг хамгаалах өдрөөр хүлээн авч тэдний төлөө дуу хоолойгоо хүргэхэд олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулдаг. Зарим нэг улсад тайван жагсаал хүртэл хийдэг. Манай хорооны хувьд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтаж тодорхой арга хэмжээг жил бүр тогтмол зохион байгуулж ирсэн. Энэ жилийн тухайд оюутан залуучууд руу илүү чиглүүлснээрээ онцлог байлаа. Жендэр, жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх асуудлаар оюутан залуучуудын ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор Их дээд сургуулиудын оюутнуудад семинар зохион байгуулж, телевизийн шууд хэлэлцүүлэг мөн “Гэр бүлийн үнэ цэнэ, жендерт суурилсан хүчирхийлэл”сэдвийн дор эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.

Манай Улс хүний эрхтэй холбоотой олон гэрээ, конвенцид нэгдэж, тэр хэмжээний  хуулиудад хүний эрхийн асуудлыг тусгасан. Гэвч эдгээр хууль тогтоомжууд гэрээ конвенциуд бүрэн ёсоор хэрэгжихгүй байна. Хүний эрх зөрчигдөж, хариуцлага суларч, ялангуяа эмэгтэйчүүдийн эрхийн асуудал өдөр тутам зөрчигдсөөр байна. Энэ асуудалд Жендэрийн үндэсний хорооноос хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Монгол Улс хүний эрхийг хамгаалах талаар олон улсын 40 гаруй гэрээ, конвенцид нэгдэн орсоны сацуу Эмэгтэйчүүдийг ялварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн тайлан илтгэлийг хүргүүлэн ажиллаж ирсэн. Мэдээж конвенцийн зөвлөмжөөр ирүүлж байгаа асуудлуудыг бодлого, үйл ажиллагаандаа тусгаад л ажиллаж байна. Өнөөдөр охид, эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж байгаа хамгийн эмзэг асуудал бол хүчирхийлэлд өртөж буй явдал юм. Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй дотоод хэргийн яам, НҮБ-ын Хүн амын сан Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хамтран хэрэгжүүлж буй “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн санхүүжилтээр Үндэсний Статистикийн хороо Монгол Улсад анх удаа жендерт суурилсан хүчирхийллийн талаарх судалгааг өнгөсөн онд хийж танилцууллаа. Судалгаанд 7300 гаруй эмэгтэйчүүд оролцсон бөгөөд ганц, хоёр тоог дурдвал, хамтрагчтай байсан болон одоо хамтрагчтай байгаа эмэгтэйчүүдийн 57.9 хувь нь бие махбодын, бэлгийн, сэтгэл санааны болон эдийн засгийн хүчирхийлэл, хянах зан үйл зэрэг хүчирхийллийн хэлбэрүүдээс аль нэгд нь юмуу эсвэл хэд хэдэн хэлбэрийн хүчирхийлэлд  амьдралдаа өртсөн байна. 10 эмэгтэй тутмын нэг нь бусдын үйлдсэн бэлгийн хүчирхийлэлд 15 нас хүрэхээсээ өмнө өртсөн гэсэн үр дүнгүүд гарсан. Түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын 90 гаруй хувь нь охид, эмэгтэйчүүд байсаар байна. Нөгөө талаар сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэр бүлийн хүчирхийллийн талаарх мэдээллийг маш их ярих болсон. Өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл гардаггүй байгаад сүүлийн хоёр жилийн хугацаанд огцом гарах болсон мэтээр мэдээлж байгаа нь өрөөсгөл юм. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг анх 2004 онд батлан хэрэгжүүлж эхэлсэн.  Энэ хууль 2016 онд шинэчлэн батлагдаж,  гэр бүлийн хүчирхийлэл бол гэмт хэрэг гэдгийг хуульчилж, өгсний зэрэгцээ  төр, төрийн бус байгууллагуудын чиг үүргийг маш тодорхой зааж өгсөн.

Хууль хэрэгжээд удаагүй байгаа боловч хаалттай хаалганы цаана үйлдэгдэж байгаа энэ гэмт хэргийн илрүүлэлт сайжирсан, төр, төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааны сайн байгаа нь гэмт хэргийн гаралт өндөр байгаад нөлөөлж байгааг хэлэх нь зүйтэй болов уу.

-Санаатайгаар бусдын амь насыг хөнөөсөн  гэмт хэргийн судалгаанаас үзэхэд нийт гэмт хэргийн дийлэнх нь гэр бүл, ахуйн хүрээнд гардаг хүчирхийлэл, хардалт, хувийн маргаан зэргээс үүдэлтэй байгаа нь тогтоогдсон. Тэгвэл жендэрт суурилсан хүчирхийллийн төрөл болон шалтгааныг нь тодруулсан судалгаа бий юу?

-Жендерт суурилсан хүчирхийллийн төрөлд ажлын байрны бэлгийн дарамт, хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн мөлжлөг, хүчин, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг хамаарна. Жендэрт суурилсан хүчирхийллийн шалтгаан бол жендэрийн тэгш бус байдлаас л үүдэлтэй. Өөрөөр хэлбэл эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрх мэдлийн хуваарилалтын тэгш бус байдлаас бий болдог. Жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх үндэсний хэмжээний судалгаа гэвэл миний өмнө нь дурьдсан судалгаа л байна даа. Энэ судалгааг цаашид таван жил тутамд нэг удаа хийгдээд явах болов уу. Бид эмэгтэй, эрэгтэй хүмүүсийг ийм л ажил хийх ёстой, ёсгүй гэх зэргээр хөдөлмөрийн хуваарийг баталж, ялгавртай байдлыг хатуу тогтоож тэгш бус байдлыг бий болгодог. Гэтэл энэ байдал нь  нийгмийн хөгжлийг дагаад хувьсан өөрчлөгдөж байхад бид яг л тэр ойлголтоор хүлээн авч бусдад тийм байдлаа хүлээн зөвшөөрүүлэх гэж тулгадаг. Тэгэхээр жендэрийн үзэл баримтлалаар харах юм бол  эмэгтэй хүн биологийн хувьд эрэгтэй хүнээс ялгаатай нь төрөх, үүнийг эс тооцвол яг адилхан авч үзэх ёстой. Өөрөөр хэлбэл эрэгтэй, эмэгтэй хүний алдаа, оноо, амжилт доройтол бүгд адилхан.  Эмэгтэй хүн ээж болохоороо тэгэх ёстой, ингэх ёстой гэсэн нийгмийн хүлээлт байж болохгүй хэмээн үздэг.

-Аливаа улс орны хөгжлийн түвшинг эмэгтэйчүүдийнх нь зүс царайнаас харж тогтоодог гэдэг. Гэвч эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөөнд ноцтой халдсан “ялгаварлан гадуурхаж, хүний эрх зөрчих тухай” бичигдээгүй хууль хэрэгжиж байна гэж хэлж болно. Ажилд орлоо гэхэд нас, зүс царай, тарган туранхай, бие бялдар зааж, хөрөнгө чинээ хардаг энэ байдлыг яаж үгүй болгох вэ?

-Ажлын байранд эрэгтэй, эмэгтэй хүнд ижил бус шалгуур тавьдаг нь үнэн. Жишээ нь эмэгтэй хүний төрөх онцлог шинжийг харгалзахгүйгээр урт хугацаанд тогтвортой ажиллахыг хатуу сануулдаг. Зарим байгууллагууд зөвхөн энэ шалтгаанаас болж эрэгтэйчүүдийг ажилд авах сонирхол нь илүүтэй байдаг. Мөн эмэгтэйчүүд  ажлын байранд  карьераа өсгөх боломж нь хомс.

Ажил олгогчид эмэгтэйчүүдийг ар гэр, амьдралаа залгуулж, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэй гэдэг хандлагаар харж  өсөн дэвжих боломжийг нь хязгаарладаг. Энэ мөн л бидний яриад байгаа жендэрийн талаарх хэвшмэл буруу ойлголттой шууд холбоотой.

Жендэрийн үндэсний хорооноос жендэр, жендэрийн тэгш бус байдлын талаарх ойлголт, мэдлэгийг бүх түвшинд хүргэх зорилгоор төр, төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагуудтай нийгмийн түншлэлийн хүрээнд хамтран ажилладаг. Түүчнлэн “Ажлын байрыг жендэрийн мэдрэмжтэй болгоход чиглэсэн бодлого” боловсруулаад байна. Цаашид энэхүү бодлогыг хувийн хэвшил рүү нэвтрүүлэхэд анхааран ажиллах болно.

-Жендэрийн тэгш байдлыг хангахад юуг анхаарах вэ?

-Олон улсад жендэрийн талаарх ойлголт сургуулийн өмнөх насанд бий болдог хэмээн үздэг. Монгол Улс жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг 2011 онд батлахдаа улс төр, эдийн засаг, төрийн алба, хөдөлмөр, соёл боловсрол, эрүүл мэнд, гэр бүлийн харилцаанд жендэрийн тэгш байдлын баталгааг хуульчилсан.

Нэн тэргүүнд СӨБС, ЕБС-ын хичээлийн агуулга, сургалтын хэрэглэгдэхүүн жендэрийн мэдрэмжтэй болох шаардлагатай. Өнөөдөр бидний хүүхдийн хэрэглэж байгаа сурах бичгүүд жендэрийн тэгш бус байдлыг дэмжсэн агуулгатайг хүлээн зөвшөөрөх ёстой. Түүнчлэн багш нарын заах арга зүй, жендэрийн талаарх ойлголт, мэдлэг хангалтгүйгээс жендэрийн ялгаварлан гадуурхлыг дэмждэг.

Цаашлаад эрүүл мэндийн салбарын үйлчилгээ болоод эмч мэргэжилтний жендэрийн талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх шаардлагатай.  Ингээд харах юм бол хүний үндсэн эрхийг хангах төрийн байгууллага, салбарын үйл ажиллагаанд жендэрийн үзэл баримтлалыг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах зайлшгүй хэрэгцээ шаардлага байсаар байна. Жендэрийн үндэсний хорооноос салбарт баримтлах жендэрийн бодлогуудыг боловсруулахад дэмжлэг үзүүлж өнөөдөр найман салбар бодлоготой болоод байна. Энэ нь бие даасан бодлого биш, салбарын үйлчилгээ, бүтээгдэхүүн жендэрийн мэдрэмжтэй болох, салбарт ажиллагсдын жендэрийн мэдрэмж дээшлэхэд хувь нэмрээ оруулах юм, түүнчлэн орон нутгийн хөгжлийн стратегид уялдуулан жендэрийн дэд хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж байна. Нөгөө талаар аливаа хууль тогтоомж боловсруулахдаа жендерийн дүн шинжилгээ хийдэг байх ёстой. Нотолгоо, статистик тоо баримтад тулгуурлаж боловсруулах арга дутагдаж байна. Нэг жишээ дурьдахад хөдөө орон нутгаар ажиллахад хүүхдийг зургаан настайгаас нь сургуульд оруулсан явдлыг маш их шүүмжилдэг, учир нь зургаан настайгаас нь сургуульд ороод эхлэхээр заавал аав, ээжийн нэг нь хамт явах асуудал үүсдэг, үүнийг дагаад олон бэрхшээл бий болж байгаа талаар санал хэлдэг, бидний зорьж байгаа зорилго бол Монгол хүн эх орондоо эрүүл энх, ажил хөдөлмөр эрхэлсэн, орлоготой,  аз жаргалтай сайхан амьдрах, гэтэл бидний гаргаж буй бодлого шийдвэр хүндээ тэр дундаа охид, хөвгүүд, эрэгтэй, эмэгтэй хүмүүстээ ээлтэй байж чадаж байна уу, урт хугацаанд ямар үр нөлөө авч ирэхийг байнга тооцоолж төлөвлөдөг байх нь хамгийн чухал асуудал юм.

-Жендерийн тэгш бус байдлыг бий болгохгүйн тулд хувь хүний хувьд  юунаас эхлэх үү?

-Эхний ээлжинд жендэрийн талаарх ойлголт, мэдлэгээ сайжруулах хэрэгтэй, дараа нь гэр бүлтэйгээ харьцах харилцаандаа анхаарч суралцаж байх шаардлагатай. Охид, хөвгүүд, эрэгтэй, эмэгтэй хүний  ялгаатай, онцлог хэрэгцээг анхаардаг, бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх нь чухал. Гэр бүл дотор хэн боломжтой харилцан зохицоод л ажил үүргээ зохион байгуулж болно. Мөн хүүхдийнхээ дэргэд болоод ер нь хаана ч аливаа асуудлыг шийдвэрлэхдээ хэл амаараа ойлголцож, аль болох хүчирхийллийн аливаа хэлбэр рүү орчихгүй байхыг хичээх хэрэгтэй. Гэр бүл дотор үүсч байгаа стрессийг бөөгнүүлэхгүй  дор бүр нь шийдэхийг  хичээх хэрэгтэй гэж залуу гэр бүлд зөвлөмөөр байна.

-Сүүлийн үед хоёр эхнэртэй болох тухай яриа сошиал орчинд их өрнөх боллоо. Жендерийн Үндэсний хорооны ажлын албаны дарга хүний хувьд уг асуудалд хэрхэн хандаж байна вэ. Хоёр эхнэр Монголд ер нь зохистой юу?

-Өнөөдөр манай улс чинь гэр бүлийн тухай хуулиараа нэг эхнэр, нэг нөхөр буюу моногами хэлбэрийг хүлээн зөвшөөрдөг. Ер нь хууль батлах, тодорхой бодлого хөтөлбөрүүд боловсруулж батлах асуудлууд бол бүгд хууль тогтоомжийн болоод хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулиар зохицуулагдана. Олон улсад соёл уламжлал, шашнаас хамаараад гэр бүлийн хэлбэрүүд ялгаатай байна. Манай улсад гэр бүл байгуулахад эхнэр нөхрийг заадаг, хуваарилдаг, тулгадаг явдал одоо бол байхаа больсон. Өөрөөр хэлбэл эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөрсдөө бие биеэ таниад гэр бүлээ байгуулъя гээд аав ээждээ танилцуулаад цааш нь өрнөдөг. Энэ нь сонголтыг та өөрөө хийж байгаа энэ сонголтоо зөв хийгээд дараа нь хүлээх хариуцлагыг хүлээн авах хэрэгтэй. Тоглоом шиг өнөөдөр суугаад маргааш салдаг, үр хүүхэд эхнэр, нөхрийнхөө өмнө хүлээсэн хариуцлагаа умартаж болохгүй  гэсэн санаа. Өөрийн чинь тавьсан асуултыг ерөөсөө бодож үзэж байгаагүй юм байна. /инээв/

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

51 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-03-08 202.179.24.214

Т.ЭНХБАЯРАА. ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТЭТГЭВЭРТ ГАРАХ НАСЫГ ЭРЧҮҮДТЭЙ АДИЛХАН БОЛГОХ ХУУЛЬ ЯАРАЛТАЙ САНААЧИЛЧИХ. УЛСЫН ТӨСӨВ ДААТГАЛЫН САНД ХЭМНЭЛТТЭЙ.

Avatar

ккк 2019-03-08 64.119.26.170

Дайн, байгалийн аюул болбол би эмэгтэй гээд хэвтчихнэ дуу хахаха

Avatar

Зочин 2019-03-08 64.119.22.241

Эмэгтэй хүнийг эрэгтэй хүнтэй адил гэж бодоод ганц шанаа өгчихвөл юу болох бол? Монгол улс шиг эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхаад байдаггүй улс өөр хаана байна?

Avatar

Зочин 2019-03-08 202.21.118.186

Ингэж ярихгүй бол энэ ажил нь байхгүй болчихно шүү дээ. Монгол шиг эмэгтэйчүүдийг ялгаварладаггүй улс ховор доо.

Avatar

Зочин 2019-03-08 182.160.38.24

Энэ хүн бас тэгээд цалин энэ тэр аваад л байдаг. Байхдаа?

Avatar

хүннү 2019-03-08 202.179.24.221

Монгол хүн бүр эх хүнд, ээж хүнд хайрхай. Энэ маргаангүй үнэн. Ээж байх, эмэгтэй хүн байх хоёр маань өөр өөр ойлголт төрүүлээд байна. Тэднийг эрчүүдтэй адилхан байлгах гэвэл эндүүрэл монгол зан заншил цаашилбал ази эмэгтэйчүүдийн уламжлал зэрэг олон зүйлийг харгалзан үзэх нь зөв. Юуных нь 50:50 харьцаа байхав. Энэ бол боломжгүй зүйл. Багш, эмч, төр захиргааны байгуулгад эмэгтэйчүүд олноор ажилдаг, тэдэнд энэ ажил заяагдсан мэт. Үүнээс илүү зүйл хэрэгггүй.

Avatar

Зочин 2019-03-08 150.129.142.20

ИНГЭЖ ЯРЬЖ БОЛ БОЛНОО .

Avatar

Зочин 2019-03-08 64.53.213.174

yag adilhan baih yamarch bolomjgui b** tenegt

Avatar

Зочин 2019-03-08 64.53.213.174

yag adilhan baih yamarch bolomjgui b** tenegt

Avatar

Зочин 2019-03-08 64.53.213.174

yag adilhan baih yamarch bolomjgui b** tenegt

Avatar

tyt 2019-03-08 64.119.17.140

Хэрхэвч эмэгтэй хүнийг эрэгтэй хүнтэй адил үзэж болохгүй. Тэднийг илүү хүндэлж, хайрлаж харилцах учиртай. Эмэгтэй хүнийг яаж эр хүн шиг загнаж, хариуцлага тооцох билээ. Зарим тэнэг эрийг шанаадаад авч болдог, харин эмэгтэй хүн үхнэ шүү дээ

Avatar

Зочин 2019-03-08 202.9.42.49

Эмэгтэй хүнээр хүнд хүчир хөдөлмөр эрхлүүлэх нь хаашаа ч юм.

Avatar

Emegtei 2019-03-08 24.46.102.95

Mongol emegteichuud gadaa er,gert em bolj,MONGOL iig uurch ybna
Erchuud ni uls tord hudlaa yrij,hulgai hiij,ard erchuud ni arhi,tamhi,hormoin donton,ger buliin huchirhiileliin mangas bolood udaj b.a
Tsoon sain ers bii,uuchlaarai
Hoid nasandaa Mongold em hun bolj b** tor

Avatar

Зочин 2019-03-08 202.21.106.122

Бурхан сонслоо. Дараа төрөлд чинь үнээ болгож төрүүлье. Тэгээд сайн мөөр. Ухамсраа сайжруул.

Avatar

Зочин 2019-03-08 202.21.118.186

За тэгвэл Энэтхэгт эсвэл арабын орнуудад, лалын шашин, мормон шашинтай оронд төрвөл яана. Монгол шиг жендер өндөртэй орон цөөхөн шүү.

Avatar

Hhhhh 2019-03-08 202.9.45.189

Yag tiim, bugd adilhan bh yostoi, bugd ijil tsergiin alba haadag bolie, bugd uurhain gund hamt ajillaya, erchuudiig ch huchirhiillees hamgaalaya, shuuh, tsagdaad ch ijil tegsh erhteigeer avch uzej baiya, yaltand urshuul uzuuldeg bol yag adil baitsgaaya

Avatar

ddd 2019-03-08 204.28.126.147

er emgui bas bugd huuhed turuuleh heregtei gdgiig chi martchihlaa. Erchuuded sav suulgah ajillagaa ehleh heregtei bna.

Avatar

хэхэ 2019-03-08 202.21.106.121

Цэрэгт явуулъя энэ авгайг хаха

Avatar

Зочин 2019-03-08 185.89.248.3

Эм хүн чинь хүүхэд гаргаж ар гэртээ ажиллахаар бүтээгдсэн юм шүү дэ.нөхөр нь гадуур ажиллахаар. энэ зарчим алдагдсан учраас нийгэм хөлөө олохгүй байгаа

Avatar

Зочин 2019-03-08 202.9.44.39

Эрчүүд нь аян дайнд мордох нь л дээ. Хахаха

Avatar

Хабиб 2019-03-08 185.89.248.3

Гэр бүлийн 2 байлаа гэхэд нөхөр нь машин бариг.эхнэр нь шаардлагагүй шүү дэ.түгжрээнд ч нэмэртэй

Avatar

Зочин 2019-03-08 202.179.26.86

Зө шүү.

Avatar

ok 2019-03-08 103.212.119.197

төрсөндөө баярладаг шдээ , манай эрчүүдэд ажлын байр гаргаж өгөөд , жаахан боловсролтой болгочуул, аягүй зүгээр бие хаа, уг ухаан гайхалтай сайн шдээ манай монгол эрчүүд чинь, гол архинаас л хол бай эрчүүд минь , эр эм хүмүүс бүх талаараа бие биеэндээ хэрэгтэй хүн төрөлхтөн байгаа цагт үргэлж ийм байх болно шдээ

Avatar

ok 2019-03-08 103.212.119.197

арга билэгээрээ амьдраад явахаас өөр аргагүй шдээ, хамгийн гол нь шийдвэр гаргахдаа аль ухаалгынхаа үгэнд орох ёстой шдээ, бусдаар би би гээд байвал аль аль нь бүтэхгүй байхаа, гол нь бие биеэ хүндэлж хайрлаж амьдрах хэрэгтэйшдээ, аль болох шашны тэнэгүүдээс монголчууд хол байсан дээр , аллах , ийсүс , шар шашин хэрэггүй шдээ, дээр үеэсээ их хаан Чингис хаан чинь монгол эрчүүд яаж ч наргиж цэнгэж байсан, эхнэрийнхээ саалийн үнээн хэзээ ч зарж болохгүй гэсн хуультай байсан, монгол орондоо

Avatar

Хабиб 2019-03-08 185.89.248.3

Эр хүн эмэгтэй хүнээс нэг градус дээр байх ёстой.эрчүүд "нэр төр"гэгч ухагдахуунтай болмоор байна.завхайрах нь нэр төр бузарласан зүйл гэдгийг.. Энэ төрлийн ухамсар байхгүй учраас өөр эмэгтэйн өмдний тэлээнээс зуурч гүйгээд байгаагаа эр хүний хийдэг л зүйл мэтээр ойлгоод байна.үүнээс чинь болоод гэр бүл сүйрч хүүхдүүд хохироод байна.

Avatar

Zochin 2019-03-08 202.9.42.128

Gender gedeg chin Feminist gesen ug bol bish!

Avatar

Зочин 2019-03-08 64.119.21.70

АРХИ ТАМХИН ДЭЭР БАРЬЦМААРГҮЙ БАЙНАА БУСДААРАА БОЛ ЕРӨНХИЙЛӨГЧ Ч БОЛЖ БОЛОХООР БАЙГАА Ш ДЭЭ УГААСАА ЭХИЙН ЭРХТ ЁСТ УЛС Ш ДЭЭ

Avatar

temuujin 2019-03-08 202.9.44.39

Залуус аа. Ганц нэг хүүхэн ингэж ярилаа гээд бүх эмэгтэй хүнийг з**х*й зайдангаар нь дуудах хэрэггүй дээ. Ер нь бол хууль, нийгмийн өмнө адил тэгш эрхтэй л байх нь зөв. Монгол улс лалын орнууд шиг эмэгтэй хүн сургуульд сурч болохгүй гээд байхгүй л биз дээ. Гэхдээ эмэгтэй хүн эрэгтэй хүн 2-ыг яг адилхан авч үзэж болохгүй л дээ. Доор нэг хүүхэн хүүхэд төрүүлчихвэл чинь цэрэгт явъя гэж байх шиг байна. Тэгвэл эхлээд тэр хүүхдээ хийж өгөх хэрэгтэй болно л доо.

Avatar

Зочин 2019-03-08 185.89.248.3

Исламд бүү сур гэж байдаггүй.иэдэхгуй бол бүү дуугарч баы

Avatar

Зочин 2019-03-08 202.9.44.39

Наад асуудлаа тэр боко харамтайгаа л хэлэлц.

Avatar

Зочин 2019-03-08 103.57.92.136

Iimerhuu yum yarij sul tsalin orlogo olj amidardag avgai nar zunduu duu. Mongol ems ingej baihaar saihan erh chuluutei duraaraa huuhed shuuhad gargahgui gants bie yavtsgaaval taarna. Uheh gej baigaa yum shig irj naaldaj huuhed gargachihaad daraa n gonginood suugaad baidag baihaa. Erh yarina uurgee uhamsarlahgui

Avatar

Тэгш эрх гэж байхгүй 2019-03-08 185.89.248.3

4:32АЛЛАХ ТА НАРЫН НЭГЭНД ЧИНЬ НӨГӨӨГИЙНХӨӨС ИЛҮҮ ХАЙРЛАСАН ЧАНАРЫГ БҮҮ ХҮСЭГТҮН.ЭР ХҮНД ЗОРИУЛСАН ЮМ ТҮҮНИЙ ЗАЯА ЁСООР,ЭМ ХҮНД ЗОРИУЛСАН ЮМ МӨН ТҮҮНИЙ ЗАЯА ЁСООР ОНОГДМУЙ.ТА НАР ӨӨРСДИЙН ХУВЬД БУРХАНААС Л ГУЙХ ЁСТОЙ,-ЧИНХҮҮ ХЭМЭЭВЭЭС,АЛЛАХ АЛИВ ЮМЫГ МЭДМҮЙ!

Avatar

Зочин 2019-03-08 202.131.227.42

Zov oo

Avatar

Зочин 2019-03-08 66.181.161.116

Эрэнтэй эмэгтэй хүмүүсийн эрхийг ойролцоо түвшинд аваачих тухай л ярихаас биш яг адил тэнцүү байлгана гэвэл боломжгүй. Балар эрт цагт эхийн эрхт ёс ноёлж байгаад дараа нь эцгийн эрхт ёсонд халаагаа өгсөн бдаг. Одоо буцаад эхийн эрхт ёс руу шилжье, түүхийг буцаая гэж бгаа бол тэр үүднээс нь ярьж болно. Түүнээс биш яг адил тэнцүү байлгана гэвэл боломжгүй дээрээс нь утгагүй.

Avatar

Зочин 2019-03-08 202.21.106.146

Хэрвээ жендэр тендэр яриад байгаа юм бол эрэгтэйчүүдийг яаж янаглан хорлодог хүчирхийллээс хамгаалах тухай бас ярих хэрэгтэй. Өнөөдөр амьдралд боловсроогүй насан дээрээ хайр майр ярьж гүйж байгаад бэлгийн харилцаанд багаасаа орж байна. Энэ асуудлыг хязгаарлаж чадахгүй юм чинь албан ёсны секс үйлчилгээний газартай болгож гэр бүлд яарахгүй элдэв хүчирхийлэл багасна. Нийгмийн тулгамдсан асуудлыг байгаль чанарыг нь бодолцож шийдэж байхгүй бол дарамтаа дийлэлгүй эрчүүдийн амиа хорлолт нэмэгдэж байна

Avatar

гарчиг 2019-03-08 202.126.89.234

гарчиг үндсээрээ буруу байна

Avatar

Зочин 2019-03-08 202.179.27.178

emegtei hunii setgel hanana gej hezee ch baihgui.iluu erhtei baisan ch gomdollosoor l baih bolno.baigaliin ugugdul n tiim. mongol emegteichuud hezeeneesee dutuu erhtei baigaagui. odoo emegtei hunii erhees iluu emegtei hunii uureg tulgamdsan asuudal bolood baina shuu.

Avatar

Зочин 2019-03-08 202.21.106.146

Үнэхээр үнэн хэллээ. Баярлалаа.

Avatar

Unen 2019-03-08 66.181.160.19

Яг адилхан харилцахаар би эмэгтэй хүн ш дээ, эмэгтэй хүн хүндлээч, эмэгтэй хүн яаж хийж чадах юм, хүч хүрэхгүй ухаан хүрэхгүй гээд эмэгтэйчүүд өөрсдөө гомдоллоод байдаг

Avatar

Зочин 2019-03-08 80.28.65.123

Эр эм хоёр хэзээ ч ижил байх ёсгүй.эр нь эмийнхээ дээр байх ёстой.жэндэр гэж дэмийрлээ зогсоонуу.завхайрахаа л боль

Avatar

Зочин 2019-03-08 80.28.65.123

Монгол эмэгтэйчүүд арай хэтэрхий з**х*й шүү дээ. энэ зангаа тавихгүй бол шившиг болж дууслаа

Avatar

Зочин 2019-03-08 66.181.160.103

Эмэгтэйчууд байрандаа л бай

Avatar

Зочин 2019-03-08 103.26.194.134

Балай авгай вэ!

Avatar

Зочин 2019-03-08 122.201.21.188

Эрчүүдтэй адилхан байя гэвэл тэдэнтэй адил хүнд хүчир ажил хий, цэргийн албыг ч адилхан хаадаг бол, тэтгэвэрт адил гар г.м зөндөөн юм бий. Эмэгтэйчүүд цалин багатай, энэ нь хүйсийн тэгш биш байдал гэж их хуцдаг болж, адилхан мэргэжилтэй эмэгтэй эрэгтэй 2 адил адил л цалин авдаг ш дээ. Улсын дунджаар л ихэнх эмэгтэйчүүд хөнгөн, хялбар ажил хийдэгээс дунджийн зөрүү гардагийг нэг их сүр болгоод л яриад байх юм. Харин ч монгол эмэгтэйчүүд илүү их эрх мэдэлтэй байх шүү гэр бүлдээ.

Avatar

asu 2019-03-08 204.28.126.147

1. emegteichuud ni ch tsergiin alba haay, erchuud ni ch huuhdee turuulii. Erchuud huuhed turuulehgui gevel emegteichuud ch tsergiin alba haahgui.
2. emegteichuud ymr hungun amarhan ajil hiigeed bgaag helchih

Emegteichuud ger buldee iluu erh medeltei yum bol yagaad mgld ger buliin huchirhiilel ih bgaag helchih. Bas yagaad social-r emegteichuudiig uzen yadsan, ad uzsen postuud ih bdgiig helchih

Avatar

эр хүн 2019-03-08 150.129.140.7

Эмэгтэы хүн эр хүн шиг хүнд хүчир ажил хийж, эр хүн шиг авирлаж болох юм уу? Хамгийн гол ялгаа нь эх хүн шинээр төрөх гэж буй хүний амьдралыг хэвлийдээ тээж, төрүүлэн, энхрийлэн өсгөх үүрэгтэй болохыг байгаалиасаа заяасан, яг эр хүн шиг байх ёстой гэж юу байхав дээ…

Avatar

asu 2019-03-08 204.28.126.147

mongold bgaa gol asuudal ni emegteichuud eh hun baihiin hajuugaar bas emegteichuud erchuudiin uureh achaag uurch yavna.
Erchuud ni ger bulee hangaluun tejeegeed yavchihdag bmaar bna

Avatar

Март 2019-03-08 59.153.113.224

Сайхан ярилцлага болж

Avatar

rev 2019-03-08 203.254.109.222

Ene emegtei Jaahan boditoi yum yarimaar yum. Manai Mongold emegteichuudiin erhiig yag yaj hyazgaarlaad bga yum? Tegsh erhiig ni hyazgaarlaad bga yamar jishee barimt bga yum? Yamar tohioldloos bolood gomdoltoi bga yum? Er ni tegsh erhiig hyazgaarlana gej yag yahiig heleed bga yum? Baigaliasaa er hunees olon talaaraa emegtei hun dutuu dulimag torson ni shinjleh uhaanaar ch awaad uzehed ilerhii baidag. Tegwel chadahgui uchraas l emegteichuudeer hiilgehgui bga ajliig bid chadna hiine gej dairah?

Avatar

hehe 2019-03-08 66.181.182.134

Би эмэгтэй хүнийг дорд үзэх үзэлтэй хүн биш, энэ хорвоо дээрхи хамгийн үнэтэй хүн маань ээж минь гэж үздэг. Гэвч эр хүн, эм хүн хоёр байгалиас заяасан өөр өөр өгөдхүүн үүрэггэй. Үүнийг тэгш эрх гэдэг зүйлээр далайлгаж ерөөс болохгүй, бүтэх ч үгүй. Эх хүн л хүүхдээ голлон асарч, хөхөө хөхүүлж өсгөх ёстой. Эр хүн энэ үүргийг гүйцэтгэж ерөөс чадахгйү гэх мэт олон зүйлүүд бий шүү, бодолтой яриарай

Avatar

zochin 2019-03-08 68.174.3.175

harah zarainaasaa oor 2 amitan shuu dee.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж