З.Энхболд Сүхбаатар дүүргээс нэр дэвшинэ

Хуучирсан мэдээ: 2019.03.08-нд нийтлэгдсэн

З.Энхболд Сүхбаатар дүүргээс нэр дэвшинэ

З.Энхболд Сүхбаатар дүүргээс нэр дэвшинэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ирэх 2020 оны сонгуульд Сүхбаатар дүүрэгт нэр дэвшихээр бэлтгэлээ базааж эхэлжээ. Тэрбээр, Ардчилсан намын даргын ажлаа өгснөөс хойш намынхаа жирийн гишүүн, Тамгын газрын даргын ажлаа хийж байсан бол өчигдөр Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүнээр Сүхбаатар дүүрэгт нэр дэвшсэн байна. Энэ талаар нь түүнээс тодруулахад “Би энэ удаад Баянгол дүүргээс биш Сүхбаатар дүүргээс нэр дэвшиж, МАН-ын гишүүн Ц.Мөнх-Оргилтой өрсөлдөнө” гэсэн юм. 2016 оны УИХ-ын сонгуульд тэрбээр Баянгол дүүрэгт нэр дэвшсэн ч ялагдаж байсан юм.

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны гишүүдийн гуравны нэг, нийслэл, аймаг, дүүрэгт тухайн жилээсээ шалтгаалаад гуравны нэг эсвэл дөрөвний хоёр дээр нь ротаци буюу эргэлтийн сонгууль явагддаг. Энэ жил тус намын  ҮБХ-ны гишүүдийн эргэлт (ротаци)-ийн сонгуулийг  гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зарласан. Нэр дэвшигчид  энэ сарын 8-наас 22-ныг хүртэл намын гишүүд, дэмжигчидтэй уулзах сурталчилгаа нь  нийт 14 хоног үргэлжлэх юм. Харин ротацийн сонгууль гуравдугаар сарын 24-нд болох аж.

Сануулахад, тус намын дүрэмд зөвхөн ҮБХ-ны гишүүд УИХ-ын сонгуульд өрсөлдөх заалттай юм.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж