Казах курес бөхийн улсын аваргууд тодорно

Хуучирсан мэдээ: 2019.03.08-нд нийтлэгдсэн

Казах курес бөхийн улсын аваргууд тодорно

Казах курес бөхийн улсын аваргууд тодорно

Казах курес бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш /2019.03.09/ Улаанбаатарт болно. Спортын төв ордонд болох уг тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “Аравт” хамгаалалтын алба ажиллаж байгаа аж. Зөвхөн эрчүүдийн дунд болох казах курес бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн 55, 60, 66, 74, 82, 90, -100, +100 кг-ын жинд шилдгүүдээ тодруулна. Жин тус бүрийн түрүүлсэн тамирчныг 500 мянган төгрөгөөр шагнах бол үнэмлэхүй аваргыг нэг сая төгрөгийн мөнгөн шагнал хүлээж байна.

Казах үндэсний бөхийн төрөл болох казах курес бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн жил бүр болдог байна. Казахстанд болдог уг тэмцээнд Баян-Өлгий аймгаас бөхчүүд оролцдог билээ. Энэ жил анх удаа казах курес бөхийн Монгол улсын аваргуудыг тодруулахаар боллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж