“Элчин сайд нар ба Сэтгүүлчид” уулзалт хоёр дахь жилдээ боллоо

Хуучирсан мэдээ: 2019.03.07-нд нийтлэгдсэн

“Элчин сайд нар ба Сэтгүүлчид” уулзалт хоёр дахь жилдээ боллоо

“Элчин сайд нар ба Сэтгүүлчид” уулзалт хоёр дахь жилдээ боллоо

Гадаад харилцааны яам /ГХЯ/,  Монголын  сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн /МСНЭ/ хамтран зохион байгуулж ирсэн  “Элчин сайд нар ба Сэтгүүлчид” уулзалт болон   ГХЯ, МСНЭ, МҮОНРТ хамтран хэрэгжүүлж буй “Медиа тур” төслийн нээлт өнөөдөр  /2019.03.07/ боллоо.

“Элчин сайд нар ба Сэтгүүлчид” уулзалтын зорилго нь сэтгүүлзүйн салбарын гадаад харилцааг өргөжүүлэх, хүрээг тэлэх, тал бүрийн хамтын ажиллагааны боломжийг эрэлхийлэхэд оршиж байгаа юм гэдгийг МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр онцоллоо.

Үүний зэрэгцээ Монгол Улсад суугаа гадаадын Элчин сайдуудын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тус уулзалт томоохон үүрэг гүйцэтгэдэг. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг уулзалтад Монгол Улсад дипломат төлөөлөгчийн газартай улсуудын Элчин сайд нар, дипломат корпусын төлөөлөгчдөөс гадна 100 гаруй сэтгүүлч, редактор, эрхлэгч нарыг хамарсан арга өргөн хүрээний арга хэмжээ болов.

                 ГХЯ, МСНЭ, МҮОНРТ ХАМТРАН “МЕДИА ТУР” ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ 

Мөн ГХЯ, МСНЭ, МҮОНРТ хамтран хэрэгжүүлж буй “Медиа тур” төслийн нээлт энэ үеэр боллоо. Нээлтийн арга хэмжээний үеэр талууд гурвалсан санамж бичгийг байгуулсан юм.  Талуудын оролцоог хангасан “Медиа тур” төсөл нь ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Турк, Тунис, Казахстан, Киргизстан, Узбекистан, БНАСАУ, БНЭУ, ХБНГУ,БНЧУ зэрэг  дэлхийн 20  гаруй оронд албан айлчлал, аялал зохион байгуулан Монгол Улсаа сурталчлах, сэтгүүлзүйн төв байгууллагатай нь МСНЭ-ийн харилцаа холбоог хөгжүүлэх, шинэ шатанд гаргах, тухайн орнуудын хөгжлийн загварыг сурвалжлахаас гадна  гадаадад ажиллаж байгаа Элчин сайдын яамдын үйл ажиллагааны тухай мэдээллийг иргэдэд хүргэх зорилготой аж. Улмаар төслийн хүрээнд бэлтгэсэн нэвтрүүлгээ МҮОНРТ-ээр цацаж аялал жуулчлалын шинэ суваг бий болгоно гэдгийг МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц хэллээ. Түүнчлэн хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагаагаар дамжуулан өөрийн орны түүх, соёл, ёс заншил, үзэсгэлэнт байгаль, аялал жуулчлалыг сурталчилж, бэлтгэсэн нэвтрүүлгээ олон улсын томоохон сувгуудаар цацах ажлыг төслийн хүрээнд хэрэгжүүлэх аж.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР: 

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард МСНЭ-тэй хамтран анхны уулзалтыг зохион байгуулсан. Өнөөдөр хоёр дахь уулзалтаа зохион байгуулж байна. Олон улсын харилцааны өнөөгийн байдал, гадаад харилцааны асуудлаар мэдээлэл авах бол олон нийтэд түгээх ажилд энэхүү арга хэмжээ ач тусаа өгнө гэдэгт итгэлтэй байна. Монголын ард түмнийг үнэн, бодит мэдээллээр хангах нь Гадаад харилцааны яам болон Монголын сэтгүүлчдийн үүрэг юм. Энэ чиглэлд МСНЭ-тэй хамтран ажиллаж байна. Цаашид ч олон зүйл дээр хамтран ажиллах болно.

МСНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.МАНДАХБАЯР:

Өнөөдөр Монголын сэтгүүлзүйн түүхэнд нэгэн томоохон үйл явдал болж байна. МСНЭ, ГХЯ хамтран өнгөрсөн жил “Элчин сайд нар ба Сэтгүүлчид” уулзалтыг зохион байгуулсан. Энэ жил бид хоёрдох удаагаа зохион байгууллаа. Цаашид уг арга хэмжээг уламжлал болгож зохион байгуулж Монгол Улсын гадаад сурталчилгаа болон манай улсын  гадаад бодлогын талаар иргэдэд мэдээ мэдээлэл  шуурхай хүргэхэд томоохон ахиц дэвшил үзүүлнэ. Энэ жилийн онцлог бол МСНЭ, ГХЯ-тай албан ёсоор хамтран ажиллах санамж бичиг байгуулж энэ онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө баталлаа. Мөн 2019 оныг МСНЭ Гадаад харилцааны жил болгон зарласны хүрээнд “Медиа тур” төслийн хэрэгжүүлж байна. Нийтдээ дэлхийн 20 гаруй улсад Монгол Улсаа сурталчлан таниулах, тэдгээр улсын  сэтгүүлзүйн төв байгууллагатай нь МСНЭ-ийн харилцаа холбоог хөгжүүлэх, шинэ шатанд гаргах, тухайн орнуудын хөгжлийн загварыг сурвалжлах томоохон ажлыг ГХЯ, МСНЭ, МҮОНРТ хамтран хэрэгжүүлэх болсонд баяртай байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж