О.Орхон: Намайг террорист шиг баривчилсан

Хуучирсан мэдээ: 2019.03.07-нд нийтлэгдсэн

О.Орхон: Намайг террорист шиг баривчилсан

О.Орхон: Намайг террорист шиг баривчилсан

Худалдаа хөгжлийн банкны ерөнхийлөгч Б.Мэдрээ, Гүйцэтгэх захирал О.Орхон, ТУЗ-ын гүйцэтгэх дэд дарга Р.Коппа нар өнөөдөр /2019.03.07/ мэдээлэл хийлээ. Тус  банкны зүгээс "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг Монголын талд шилжүүлэх үйл явц хууль зөрчсөн гэх асуудлаар энэ сарын 5-нд цагдаагийн байгууллагаас ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, "Монголын зэс" корпорацын захирал Ц.Пүрэвтүвшин нарыг саатуулсан үйл явцыг улс төрийн зорилгоор банкны нэр хүндэд халдсан гэж үзлээ.


Тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон мэдээллийн эхэнд "Өнгөрсөн өдрүүдэд болсон сэтгэл сэрдхийм явдлын талаар мэдээлэл хийх нь зөв гэж үзлээ" гэсэн юм.  Учир нь энэ сарын 5-ны өдөр Эрүүгийн цагдаагийн газар ХХБ-ны эзэн Д.Эрдэнэбилэг, ХХБ-ны захирал О.Орхон болон “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нараас байцаалт авсан билээ. Улмаар  тэднээс мэдүүлэг авч дуусаад хорих 461 дүгээр анги руу авч явсан байдаг.   Тэднийг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар худалдан авсан хэрэгт буруутгаж байгаа юм.

 О.ОРХОН: ШҮҮХЭЭС  ДЭЭРХ БАРИВЧИЛГААГ ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ БАЙСНЫГ ТОГТООСОН

-Энэ үйл явдлыг улс төрийн эрх мэдэл албан тушаалын дор явагдаж байгаа зохион байгуулалтай арга хэмжээ гэж үзэхээс өөр аргагүй боллоо. Намайг Эрдэнэтийн 49 хувийн асуудлаар өнгөрсөн жил дуудаж гэрчийн мэдүүлэг авснаас хойш дахин  дуудаж байцаагаагүй. Гэтэл энэ сарын 5-ны өдөр намайг хууль бусаар баривчилж байцаан улмаар шууд цагдаагийн тусгай хүчний байгууллага ашиглан террорист баривчилж байгаа юм шиг баривчилсан. Надад яагаад энэ үйл ажиллагааг явуулж байгаа талаар мэдээлэл өгөлгүй  хүчлэн баривчилсан. Энэ нь урдаас төлөвлөсөн зүйл гэдэг нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн хийсэн мэдэгдэлтэй холбоотой. Түүний хийсэн мэдэгдэлд нэр дурдагдсан хүмүүсийг  маргааш өглөө нь баривчилсан. Шүүхээс өчигдөр дээрх баривчилгааг хууль бус ажиллагааг байсныг тогтоосон. Л.Оюун-Эрдэнийн мэдэгдэлд нийтэд ил болгосон  хурлын тэмдэглэл  болон санхүүгийн схем  зэрэг нь саяхан ил болсон зүйл биш 2016 онд нууцаас гарсан материал.  Нэг зүйл онцолж хэлэхэд дээрх  схемд  хууль шүү ийн байгууллагаар эцэслэн тогтоогдоогүй, алдаатай худал зүйл олон бий. Хэт нэг талыг барьсан алдаатай мэдээлэл гэдгийг хэлмээр байна. Мөн схемээр ХХБ-ийг  их хэмжээний  санхүүжилт олгосон гэж буруутгаж байна. Гэхдээ ХХБ хэдэн мянган хүн, албан байгууллагад маш олон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлж ирсэн. Энэ нь  манай үндсэн бизнес. Анх ХХБ үүсгэн байгуулагдсан цагаасаа дагаж мөрдсөөр ирсэн. ХХБ санхүүжилт хуулийн хүрээнд хийгдсэн хууль зөрчөөгүй зүйл байхгүй. Мэдээж  маш том гэрээ хэлцэл байсан. Мөн давуу байдлыг бий болгосон гэсэн гэхдээ тийм зүйл болоогүй. Хувийн банк өөрийн дүрэм журмын дагуу хувийн байгууллагад зээл олгосон. Хууль, дүрэм журам зөрчөөгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдмээр байна. Л.Оюун-Эрдэнэ гишүүний ярьж байгаа “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийн хувьцаа худалдан авахад зарцуулсан 400, 270 000 ам.долларын эх үүсвэрийг бүрдүүлсэн схем нь огт шинэ зүйл биш. Засгийн газрын нууц протоколд байсан нь ил болоод удаж байгаа. Схемийн асуудлаар Худалдаа хөгжлийн банкнаас их хэмжээний зээл олгож хууль зөрчсөн гэх асуудлыг ярьж байна. Худалдаа хөгжлийн банк төр, хувийн хэвшлийг санхүүжүүлдэг. Энэ нь бидний үндсэн бизнес. Тиймээс санхүүжилт хуулийн хүрээнд хийгдсэн, огт хууль зөрчсөн асуудал байхгүй. Мөн давуу байдлыг олгоогүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Иймд цаашид ч төр, хувийн хэвшлийг санхүүжүүлэх болно. Гэхдээ харилцагчдын нууцтай холбоотой олон мэдээллүүд байгаа учраас мэдээлэх боломжгүй.

ХХБ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.МЭДРЭЭ: Д.БАЯСГАЛАН, ТОГЛООМ ТООТОЙ НЬ ДЭЭР ШҮҮ!

Голомт” банкны захирал Д.Баясгаланд хандаж шударга өрсөлдөж, хөшигний цаагуур бохир үйл ажиллагаа явуулахгүй байхыг санууллаа. Тэрбээр “Өнгөрсөн өдрүүдэд болсон үйл явдалтай холбогдуулан “Голомт” банкны захирал Д.Баясгаланд хандаж шударга өрсөлд гэж хэлье. Хөшигний ард бохир муу үйл ажиллагаа хийх хэрэггүй. Бизнест  шударга байсан нь л амжилтад хүрдэг.Хуурч болдоггүй юм. “Голомт” банкны захирал Д.Баясгаланг баривчилж байхад Худалдаа хөгжлийн банкнаас жудагтай хандсан. Тоглоом тоотой нь дээр шүү.

 ТУЗ-ЫН ГҮЙЦЭТГЭХ ДЭД ДАРГА Р.КОППА: ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД СӨРГӨӨР НӨЛӨӨЛЛӨӨ

-Дээрх үйл явц нь Монголын нэр хүнд болон хөрөнгө оруулагчдад сөргөөр нөлөөллөө гэдгийг онцолсон. Тэрбээр “Олон улсад үйл ажиллагаа нь тогтсон, олон жил үйл ажиллагаа явуулж буй компанийг зээлээр худалдан авах процесс түгээмэл байдаг. Худалдан авахдаа мөнгөний урсгалыг нь барьцаалдаг. Харин Монголд энэ нь түгээмэл биш шинэ бизнес болох нь энэ удаагийн “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авах маргаанаас үүдсэн баривчилгаанаас харагдлаа. “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авснаар Монголын талд ашигтай буюу монголчуудад энэ хувьцаа очиж байгаа юм. Энэ асуудал өмнөх  Засгийн газрын үед яригдсан хэлцэл. Одоо Засгийн эрх барьж буй эрх баригчид “Эрдэнэт”-ийн 49 хувийг 100 хувь төрийн өмч гэж үзэж байх шиг байна. Энэ нь тийм ч зөв биш болов уу. Монголд өрнөж буй үйл явцыг гаднын хөрөнгө оруулагчид чих тавин анхаарч байдаг. Тэр тусмаа “Эрдэнэт”-ийн 49 хувьд бүр их анхаарлаа хандуулдаг. Сая болсон баривчилгаа бол “Эрдэнэт” үйлдвэр төдийгүй Монголын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн үйл явц байлаа. Гаднын хөрөнгө оруулагчдад энэ их таагүй сэтгэгдэл төрүүлсэн болов уу.

Э.БУРАМ, Б.ДЭЛГЭР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
92
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж