Төв цэнгэлдэх хүрээлэнд маргааш 10.00 цагт Авто тээврийн салбар үүсч байгуулагдсаны 85 жилийн ойд зориулсан баярын арга хэмжээ болох гэж байна. Энэхүү ёслолын арга хэмжээнд Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга оролцох юм байна. Баярын үеэр үндэсний бөх барилдан, авто машины хөгжил түүхийг харуулсан үзэсгэлэн нээгдэхээс гадна мотоциклийн үзүүлэн тоглолт, урлаг соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулах ажээ.
Г.Даша
Г.Даша