Монголын үндэсний олимпийн хорооны гишүүдийн хурал өнгөрөгч нэгдүгээр сарын 25-ны өдөр хуралдахаар байсан ч хойшлогдсон юм. Тэгвэл уг хурлыг гуравдугаар сарын 29-ний өдөр “Чингис” зочид буудлын хурлын танхимд болохыг өнөөдөр мэдээллээ.
Хурлаар хорооны 2018 оны үйл ажилалгааны тайлан, 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон төсвийг батлах зэрэг олон асуудлыг хэлэлцэх юм байна. Мөн зарим спортын холбоо болон гишүүдийг МҮОХ-ны гишүүнээр батлахаар болжээ.
Олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн ажлаа өгөх хүсэлт гаргаад байсан ч энэ асуудал дээрх хурлаар яригдах нь тодорхойгүй байна.