“Хайр гэж…” тоглолтын тасалбар дуусжээ

Хуучирсан мэдээ: 2019.03.07-нд нийтлэгдсэн

“Хайр гэж…” тоглолтын тасалбар дуусжээ

“Хайр гэж…” тоглолтын тасалбар дуусжээ
Дүүрээд дүүрээд нулимс минь
Нүдний аяганд тогтохгүй
Дурлаад дурлаад сэтгэл минь
Нөмгөн үнэнээ ялгахгүй
Сэмрэх тоолонд догдолдог
Харцаа яаж тогтоох вэ
Сэрүүн зүүд шиг амьдрал
Хайраас яаж уйдах вэ….
 Рок попын ерөнтөнцөд алхаж орж ирсэн цагаас эхлээд л хүчирхэг хоолой, хөдөлмөрч зангаараа үзэгч олныхоо сэтгэлийг баясгаж яваа дуучин бүсгүй бол Ж.Алтанцэцэг. Тэр тайзнаа үргэлж гэрэлтэж чаддаг. Учир нь тэр хайраар жигүүрлэж яваа. Хайраас төрсөн, хайраар жигүүрлэж яваа мянган мянган бүсгүйчүүддээ под дива маань хайр түгээхээр зар түгээжээ.

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ж.Алтанцэцэгийн бие даасан “Хайр гэж…” амьд тоглолт энэ сарын 8-нд буюу маргааш Корпорэйт конвеншн центрт болох гэж байна. “Хайр гэж…” тоглолтын тасалбар дууссан бөгөөд хүрэлцэн ирсэн үзэгч олонтойгоо гайхалтай нэгэн үдшийг хамт өнгөрүүлэхээр дуучин Ж.Алтанцэцэг догдлон хүлээж буй.

ШУУД: "Хайр гэж" тоглолтоороо МУГЖ Ж.Алтанцэцэг үзэгчдэдээ ямар сюрприз бэлдсэн бэ?

ШУУД: "Хайр гэж" тоглолтоороо МУГЖ Ж.Алтанцэцэг үзэгчдэдээ ямар сюрприз бэлдсэн бэ?

Posted by livetv.mn on Wednesday, March 6, 2019

Тоглолтын ерөнхий зохион байгуулалтыг Монголдоо №1 "On’n Off" продакшн зохион байгуулж, ерөнхий найруулагчаар Н.Ононбат ажиллаж байгаа юм. Уг тоглолт дуурь, поп, ардын болон хүүхдийн дуу гэсэн дөрвөн хэсгээс бүрдэх бөгөөд дуучин Ж.Алтанцэцэгийн охин дуу дуулахаар бэлдэж байгаа гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж