Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ж.Алтанцэцэгийн бие даасан “Хайр гэж…” амьд тоглолт энэ сарын 8-нд буюу маргааш Корпорэйт конвеншн центрт болох гэж байна. “Хайр гэж…” тоглолтын тасалбар дууссан бөгөөд хүрэлцэн ирсэн үзэгч олонтойгоо гайхалтай нэгэн үдшийг хамт өнгөрүүлэхээр дуучин Ж.Алтанцэцэг догдлон хүлээж буй.
ШУУД: "Хайр гэж" тоглолтоороо МУГЖ Ж.Алтанцэцэг үзэгчдэдээ ямар сюрприз бэлдсэн бэ?
ШУУД: "Хайр гэж" тоглолтоороо МУГЖ Ж.Алтанцэцэг үзэгчдэдээ ямар сюрприз бэлдсэн бэ?
Posted by livetv.mn on Wednesday, March 6, 2019
Тоглолтын ерөнхий зохион байгуулалтыг Монголдоо №1 "On’n Off" продакшн зохион байгуулж, ерөнхий найруулагчаар Н.Ононбат ажиллаж байгаа юм. Уг тоглолт дуурь, поп, ардын болон хүүхдийн дуу гэсэн дөрвөн хэсгээс бүрдэх бөгөөд дуучин Ж.Алтанцэцэгийн охин дуу дуулахаар бэлдэж байгаа гэнэ.