"Жендэрийн тэгш байдлын төлөө хонх цохих ёслол" боллоо

Хуучирсан мэдээ: 2019.03.07-нд нийтлэгдсэн

"Жендэрийн тэгш байдлын төлөө хонх цохих ёслол" боллоо

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК нь Олон Улсын Санхүүгийн Корпораци /ОУСК/, НҮБ-ын Глобал Компактын Монгол Улс дахь сүлжээ байгууллага, МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран  “Жендерийн тэгш байдлын төлөө хонх цохих” ёслолын арга хэмжээг 3 дахь жилдээ зохион байгуулж, үнэт цаасны 5925 дахь удаагийн арилжааг нээлээ.

Жил тутам зохион байгуулдаг тус арга хэмжээ нь бизнес болон тогтвортой хөгжилд жендерийн тэгш байдлын чухлыг олон нийтэд таниулах зорилготой бөгөөд дэлхийн 80 гаруй хөрөнгийн биржүүд тус арга хэмжээнд нэгдээд байна.

Монголын хөрөнгийн бирж нь гүйцэтгэх болон удирдах түвшний ажлын байранд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжиж, жендерийн тэгш байдлыг хангахад анхааран ажилладаг бөгөөд цаашид ч энэхүү зарчмыг баримтлан ажиллах болно.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж