Зоонозын халдвар, шинэ болон сэргэж буй халдварт өвчнөөс сэргийлэх ажлыг зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2019.03.07-нд нийтлэгдсэн

Зоонозын халдвар, шинэ болон сэргэж буй халдварт өвчнөөс сэргийлэх ажлыг зохион байгууллаа

Зоонозын халдвар, шинэ болон сэргэж буй халдварт өвчнөөс сэргийлэх ажлыг зохион байгууллаа

Дэлхий дээр мал амьтнаас хүнд дамжин халдварладаг 200 гаруй өвчин тохиолдож байгаагаас манай улсад 30 орчмыг нь оношилж, бүртгээд байна. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, даяарчлал, хотжилт, шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор гадаадын улс орнуудаас хумхаа, эбола, коронавирусийн халдвар зэрэг  өвчин зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэлтэй байна.

Энэ хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв, “Тэгш дүүрэн хүслэн” Өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран өвчний сэжигтэй тохиолдлын үед ажиллах эмч, эмнэлгийн ажилчдын бэлэн байдлыг хангах, тусламж, үйлчилгээтэй холбоотой халдвараас сэргийлэх үйл ажиллагааг сайжруулах зорилгоор сургалт зохион байгууллаа.

“Зоонозын халдвар, шинэ болон сэргэж буй халдварт өвчнүүдийн сэжигтэй тохиолдлын үед авах хариу арга хэмжээ, бэлэн байдал” сэдэвт үзүүлэх дадлага сургалтанд халдварт өвчин хариуцсан эмч, мэргэжилтнүүд, амбулаторийн яаралтай тусламжийн багт томилогдсон эмч, сувилагч зэрэг нийт 40 хүн оролцлоо.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж