З.Энхболд: 400 гаруй лицензийг төрийн мэдэлд авна | News.MN

З.Энхболд: 400 гаруй лицензийг төрийн мэдэлд авна

З.Энхболд: 400 гаруй лицензийг төрийн мэдэлд авна

З.Энхболд: 400 гаруй лицензийг төрийн мэдэлд авна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.


-Ээлжит бус чуулганы хуралдаан зарлагдаж, хэд хэдэн хуулийн байгууллагын удирдлагыг солих асуудлыг Ерөнхийлөгчийн зүгээс оруулж  ирж байх шиг байна?

-Ерөнхийлөгчийн зүгээс Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар нэр дэвшигчийг УИХ-д өргөн барьсан. Үүнийг үргэлжлүүлээд хэлэлцээд явахыг УИХ-ын шинэ даргаас хүсч байгаа. Мөн Улсын ерөнхий прокурорын орлогчийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоод гурван сар болж байна. Тиймээс Ерөнхий прокурорын орлогчийг томилох нэр дэвшигчийг оруулсан байгаа. УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэх саналаа хүргүүлсэн. Мөн АТГ-ын дарга, дэд дарга нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон учраас мөн хоёр нэр дэвшигчийг Ерөнхийлөгчийн зүгээс санал болгож, УИХ-д өргөн барьсан байгаа.

-ЖДҮХС-гийн асуудлыг хэлэлцэхийг АН-аас хүсэлт гаргалаа. Ерөнхийлөгчийн зүгээс энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-ЖДҮХС-гаас зээл авсан асуудалд Ерөнхийлөгч шүүмжлэлтэй байр суурьтай байсан. Энэ байр суурь хэвээр байгаа. Ерөнхий прокурорын  зүгээс асуудлаа оруулах болов уу гээд хүлээж байгаа.

-ЗХЖШ-ын дарга эзгүй үед цэргийн ангиудад хариуцлага алдаж, цэргүүд амь насаа алдсан хэрэг гарсан. Яагаад хариуцлага тооцохгүй байна вэ. Ер нь маш олон сарын хугацаанд ЗХЖШ-ын даргыг томилохгүй яваад байсан юм бэ?

-ЗХЖШ-ын даргад нэр дэвшигчийг УИХ-д өргөн барьсан байгаа.  ЗХЖШ-ын ажил хэвийн явж байгаа. Орлогч нар нь ажлаа хийж байгаа. Хамгийн сүүлд Дорногьовь аймагт Зүүнбаянгийн цэргийн ангид цэргийн албан хаагч амиа алдсан. Саяхан дахиад нэг хугацаат цэргийн албан хаагч амиа алдлаа. Энэ талаар ЗХЖШ-аас тодорхой мэдээлэл хийсэн байгаа. Шат шатанд нь хариуцлага хүлээлгээд явна. Ер нь нэг байгууллага даргагүй удаан байж болохгүй учраас ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр болсон. ЗХЖШ-ын даргад нэр дэвшүүлэх асуудлыг УИХ-ын намрын чуулган завсарлахаас өмнө өргөн барьсан.

-“Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм тогтоолоо. 1991 оны хуулиар арга хэмжээ авсан нь зөв үү. Бид Үндсэн хуулиа 1992 онд батлагдсан байхад энэ хуулиар дэглэм тогтоох нь хэр зохимжтой юм бэ ?

-Энэ хуулинд ямар ч буруу байхгүй. 1997 оны Засгийн газар энэ хуулийг хэрэглээд, би очиж хэрэгжүүлж байсан. Учир нь “Эрдэнэт”-ийн 49 хувийн Орост хийсэн хувьчлал нь маргаантай болсон. Яг өнөөдрийнх шиг үйл явдал өрнөсөн. Тухайн үед "Эрдэнэт" үйлдвэр удирлагагүй болсон учраас онцгой дэглэм тогтоож, үйл ажиллагааг явуулж байлаа. Өнөөдөр ч гэсэн үүссэн нөхцөл байдал нь “Эрдэнэт”-ийн 51 хувь Стандарт банкинд өртэй, 49 хувь нь байгаа эсэх нь мэдэгдэхгүй нөхцөлд онцгой дэглэм тогтоох нь зөв гэж үзэж байгаа. Хүчинтэй хуулийн жагсаалтад байгаа бөгөөд цаашид ч энэ хуулийг хэрэглэх боломж гарна. Энэ бол зөв арга хэмжээ гэж Ерөнхийлөгч үзэж байгаа.

-ҮАБЗ хуралдсан гэсэн ямар асуудал хэлэлцсэн юм бэ?

-Өнгөрсөн долоо хоногийн Мягмар гаригт ҮАБЗ хуралдаж, эдийн засгийн аюулгүй байдлын талаар ярилцсан. Эдийн засгийн аюулгүй байдлаа хамгаалахын тулд Үндсэн хуулийн 6.1-д заасан байгалийн баялаг ард түмний өмч, 6.2-т заасан төрийн өмч менежмент хийж явна гэдэг Үндсэн хуулийн хоёр заалтын дагуу улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бүх ордыг улсын мэдэлд авна гэдэг шийдвэр гаргасан. Ойролцоогоор 400 гаруй хайгуулын лицензүүдийг улсын мэдэлд авна. Үүн дотор элс хайрга, түгээмэл тархацтай гэх мэт олон янзын лиценз бий. Үүнийг хэрэгжүүлэгч нь Засгийн газар бөгөөд сүүлийн өдрүүдэд өрнөж буй "Эрдэнэт" үйлдвэртэй  холбоотой үйл явц.  Зөвхөн “Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм зогсоохыг бичээгүй. Ерөнхийдөө эдийн засгийн аюулгүй байдал үүсгэж болзошгүй  үйлдвэрүүдэд онцгой дэглэм тогтоож ажиллахыг зөвлөсөн байгаа.

-Тухайлбал ямар орд газар байна вэ?

-Тухайлбал, Асгат, Цагаан суварга, Эрдэнэс Тавантолгой гэх мэт бүгд орно. 1997 оны хуулийг ашиглаж авсан хуулийг ашиглаж лиценз авсан бүх лицензийг төрд буцааж авна. Эдийн засгийн аюулгүй байдал, нэг улсаас хэтэрхий  хараат болсон асуудалд анхаарал хандуулах цаг болсон. Бүх экспортын бараа нэг л улс руу гардаг болсон байна. Үүнийгээ олон улс руу гаргадаг болгохын тулд онцгой дэглэм гэх мэт цогц арга хэмжээ авахыг УИХ, Засгийн газарт зөвлөсөн. Үүнтэй холбоотойгоор хууль гаргах зөвлөмж өгсөн. Шаардлага гарвал онцгой дэглэм тогтоогоод явах боломжтой.  Улс орны эдийн засагт аюул учраад байгаа учир арга хэмжээ авч байгаа. Сайншандын төмөр замыг энэ онд, ирэх онд Гашуунсухайтын төмөр замыг барьж дуусгахыг үүрэг болгосон байгаа. Ингэхдээ "Эрдэнэс Тавантолгой"-н Засгийн газарт ногдох ногдол ашгаар Тавантолгойгоос зүүн тийш болон урагшаа чиглэсэн төмөр замуудыг дуусгахыг үүрэг болгосон байгаа. "Эрдэнэс Тавантолгой" нэг тэрбум  ам.долларын борлуулалт хийж, 800 орчим тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Энэ ашгийнхаа 85 хувийн ашгаар төмөр зам барьж, үлдсэн 15 хувийг иргэдэд ногдол ашиг тараах шийдвэрт ҮАБЗ хүрсэн. "Эрдэнэс Тавантолгой" өмнө нь IPO-д гаргасан 283 орчим тэрбум төгрөг гэх мэтийн зүйлүүдийг нь хүчингүй болгож, цэнэ хавар төмөр замын ажлаа эхлүүлнэ.

-Тэгэхээр "Эрдэнэ Тавантолгой" IPO гаргахгүй гэсэн үг юм уу?

-IPO гаргана. Гэхдээ IPO  гаргасан хойно олсон мөнгөнөөсөө хувь авдаг болохоос гаргахаасаа өмнө урьдчилж мөнгө гаргаад алдаж байсан. ҮАБЗ-аас УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар сайдад маш тодорхой үүрэг өгсөн. Урьдчилж мөнгө битгий зарлагад, мөнгө нь орж ирвэл хувь ав, орж ирэхгүй бол уучлаарай, үнэгүй ажил гэсэн үг.

-Тухайлбал, Цагаан суваргын ордыг төрд авахаар бол 400 орчим сая ам.доллар  төлж авах боломжтой гэдгийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хэлж байсан. Төр тэр мөнгийг төлнө гэсэн үг үү?

-Улс төлөхгүй. ҮАБЗ дээр энэ хууль буцааж үйлчлэхгүй гэдэг дээр маш сайн ойлголцсон. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн алт хайх хайгуул хийсэн бол түүнийг нь төрд буцааж авахгүй. Цагаан суваргын ордод Н.Номтойбаярын оруулсан хөрөнгө хэвээрээ байх ч харин газар доорх баялаг нь улсынх болно. Тэгэхээр улс Н.Номтойбаяртай гэрээ хийж улсын өмчийг гаргаж өг, гарч ирсэн баялаг нь улсынх харин гаргаж ирсэн хөлс нь Н.Номтойбаярынх болно гэсэн үг. Уурхай нь баригдсан бол ийм маягаар явна. Гэхдээ 400 гаруй ордын 95 орчим хувьд нь уурхай баригдаагүй юм билээ. Ажил нь явж байгаа уул уурхайн үйлдвэр маш цөөхөн. Харин үүнд Оюутолгой хамаарахгүй.

-Хувийн өмчид халдаж байгаа үйлдэл биш үү?

-Яагаад  гэвэл Үндсэн хуульд улсын өмч гэж заасан учраас хувийн өмчид халдахгүйгээр газар доорх улсын өмчөө л авч байгаа юм. Улсын хувийн өмчийн зааг газрын гадаргуу, доорх хоёроор л ялгагдана. Байгалийн доорх баялагаа ашиглах талаар дэлхийн маш олон улс орон контрактаар уул уурхай ажиллуулдаг жишигтэй. Жишээлбэл, "Эрдэнэс Тавантолгой" шиг. "Эрдэнэс Тавантолгой"-оос гаргасан нүүрс нь улсын өмч, гаргасан нь улсын компани.

-Цагаан суваргыг авах саналыг Ерөнхийлөгч гаргасан уу?

-Ерөнхийлөгч Цагаан суваргын ордыг төрд  авах үүрэг өгөөгүй. Үндсэн хуульд заасанчлан байгалийн баялан ард түмний өмч. Ард түмний мөнгөөр хайгуул хийсэн бол бүх орд ард түмний өмч. Улсын төсвөөр  хайгуул хийсэн бол улсын өмч. Аз болоход энэ 400 гаруй ордын ихэнх нь уурхай бариагүй байна.

-Төмөр замын хэрэгт Ерөнхийлөгчийг холбодог. Гэхдээ энэ хэрэг хуулийн байгууллагаар шалгагдаж байгаад хэрэгсэхгүй болгосон?

-Төмөр замын хэрэг бол зохиомол хэрэг. Төмөр зам бариагүйн буруутанг Ерөнхийлөгчид тохох гэж оролдсон.

-Нэр бүхий албан тушаалтныг чөлөөлснөөр хонгилыг нурааж чадах уу?

-Одоо УИХ-ын гишүүдээс хамаарна. Шүүх, прокурор хувийн компанийн мэдэлд орчихсон. Тэгэхээр ээлжит бус болон ээлжит чуулганаар томилгоо хйихээс өөр аргагүй.

-"Эрдэнэт"-ийн 51 хувь "Стандарт" банкинд алдлаа гэх мэдээлэл бас яваад байна?

-"Эрдэнэт"-ийн 51 хувийг "Стандарт" банкинд барьцаалаагүй байна гэж Ц.Нямдорж сайд маш тодорхой хэлсэн. Ямар нэг өмчлөлтэй холбоогүй маргаан байна гэж Засгийн газар үзсэн, Ерөнхийлөгч ч тийм саналтай байгаа.

-Таныг Төрийн өмчийн хорооны дарга байхдаа "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг хоёр хуваасан учраас "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувьд давуу эрх олгогдсон гэх мэдээлэл байна?

-Хоёр хуваасан зүйл байхгүй. "Эрдэнэт"-ийн ямар нэг асуудалд миний оролцоо байхгүй. Цаг хугацаа байхгүй гэдэг шалтгаанаар сонгуулйн өмнөх өдөр "Эрдэнэт"-ийн 49 хувийг шийдсэн. Би УИХ-ын дарга байсан. Гэтэл надад мэдэгдээгүй.

-Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг та УИХ-ын дарга байхдаа томилсон. "Эрдэнэт"-ийн 49 хувийг худалдан авахад Монголбанкнаас мөнгө гаргасан гэж байгаа?

-Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг нэр дэвшүүлсний дагуу томилсон. Хэрвээ Монголбанкнаас мөнгө гаргасан гэвэл Н.Золжаргал өөрөө  мэдэгдэл хийх хэрэгтэй.

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

72 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2019-03-07 66.181.180.195

Энэ нөхөр чинь 2016 сонгуулийн өмнө Эрдэнэтийн 49 хувийг авлаа гээд баяртай нь аргагүй зарлаад бсан санагдах юм,одоо ард түмэнд хайртай болчихоо юу.

Avatar

Зочин 2019-03-07 103.26.193.190

Гадаадын хөрөнгө л монголыг сэхэхгүй болгож байна шүү дээ. Улсад 51 ахувь заавал байх ёстой. Үгүй бол явна биз

Avatar

Зочин 2019-03-07 103.229.121.182

сайн байна дэмжиж байнаер нь гуравхан сая хүнд хэдэн уурхай газрын баялаг хэрэгтэй юм бэ агаар хѳрс бохиртуулж элсний нүүдэл ихэсгэсэн олон жижиг уурхай лицензийг хаагаад эхлэвэл нѳгѳѳ солонгон эдийн засаг чинь аандаа л хѳгжѳѳд ирнэ

Avatar

Зочин 2019-03-07 103.229.123.107

Ene soliorchee, Ed nar baahan hudlaa unen nevtruuleg surjin hooloigoor duu oruulaad ingeh geed bna tegeh geed bna geed hun amitan ailgaad hiigeed bdag yum bna lee. Odoo ene durakuudiin hiij bga zuils manaihiig yamar ayultai baidald oruulj bgaag adilhan nevtruuleg hiichih eruul saruul survaljlagch humuus bna uu? Venezualetai adilahn bolchihvol yaana daa.

Avatar

Зочин 2019-03-07 182.160.2.201

Нээрээ, энэ жижигхэн нөхөр ийм юм ярих эрх бий юу? Байхгүй. Өмч хураах эрх бий юу? Араамандаа жаажигнах хэрэгтэй.

Avatar

БИД УДАХГҮЙ ДҮРВЭГСЭД БОЛОХ НЬ. 2019-03-07 64.119.27.82

МОНГОЛ ВЕНЕСУЭЛ БОЛОХООР ШИЙДЛЭЭ ДЭЭ ХӨӨРХИЙ.

Avatar

Зочин 2019-03-07 66.181.188.117

Гадаадын компаниуд өөрсдөө хайгуул хийж олж нээсэн Монголын газрын доорх баялаг нь ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байх ёсгүй гэж үзэж байгаа юм уу? Гаднын зарим нэг эдийн засагч, санхүүч, шинжээч нар "Газрын доорх байхдаа баялаг биш, газар дээр гарч ирэхээрээ баялаг өмч болдог" гэдэг. Үүнийг нь манай ганц хоёр уул уурхайч, томчууд Тоть лугаа давтан дахин дахин ярьдаг. Газрын доорх түүхий тос нь хайж олсон хятадын компанийн өмч үү? гэсэн асуултад нотолсон, үгүйсгэсэн хариу даруй өгөгтүн

Avatar

mongol 2019-03-07 43.242.243.57

Enkhbold dargaa ta ardchilal maliig malchdad,oron suutsiig suuj baigaa irgeded ni unegui ugsun gedeg tegeed tegeed odoo tedgeer unegui yam avsan irged chini ta nariig hir unelej bn daa ta nar tegeed gazriin bayalgiig ard tumend ni ugnu gej bn uuniig chini hir uneleh bol odoo ch yaahav tegie geed l demjih bh tsag hugatsaa unguruh tusam ulam ih asuudal uusej suuldee mash evgui baidald oroh bh gej bodoj bn

Avatar

33 2019-03-07 112.72.9.106

ҮНДСЭН ХУУЛЬД :
Зургадугаар зүйл.

1. Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.
2. Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн.
САНААНЫХАА ЗОРГООР ӨӨРСӨДӨДӨӨ ЗОРИУЛААД ТАЙЛБАРЛАХ ГЭЭД ТЭНЭГТЭХ ЮМА

Avatar

Асуулт 2019-03-07 202.183.194.70

Энэ хүн хэн юм бэ. Ерөнхийлэгч биш, Е- н хэвлэлийн албаны хүн биш, их хурлын дарга бас биш. Тамгийн газрын дарга ийм зүйл ярих эрх байдаг юм уу. Хуульчид хариулаад өгөөч.

Avatar

mongol 2019-03-07 43.242.243.57

Herev zah zeeliin sistemd orood unuug hurtel hiisen buteesnee nuraah gej baigaa bol iimerhuu yam hiij boloh yam daa ta nar ard tumneesee asuuna,ard tumen ingej husej bn geed l surjigneh herev ta nar ard tumneesee mongoliin banknuudad baigaa buh mungiig ard tumendee tegsh huvaaj avah uu gej asuuval humuusiin ihenh ni tegie l gej helne tegeed bid tsaash yaah ve ta nariig zuv bodlogo gargaj ene ard irgediig zuv tiish ni zalaarai gej songoson getel ta nar irgediin sul taliig ashiglaj populizm hiij b

Avatar

Зочин 2019-03-07 66.181.178.249

Ene zugeer suujaagaad ulsaas mongo avah huseltei heden hodoonii l******d ni ih demjij bayarlahyma. Pizdanii orkuud. Hodoonoo tsus ni oirtood morooroo uhej hevtehgui hotruu orj irtsgeegeed muu maluud

Avatar

Зочин 2019-03-07 66.181.178.249

p**** ed nar ingejeej dollariin hanshaa bas taviad tuuhnee. p***a. Odoo udku 3000 davaa shaanaa l***r. Morooroo ajlaa hiij bga mortloo l yaduuraad bdg s******n, n**** yumaa

Avatar

Зочин 2019-03-07 103.229.121.182

хуулиуддаа эргүүлж тойруулах боломжгүй товч тодорхой үгээр маш сайн хоёёёр утгагүйй хийх хэрэгтэй

Avatar

Иргэн 2019-03-07 202.126.89.168

Үнэхээр хэлсэндээ хүрч чадвал энэ бол зөвөө?'

Avatar

Зочин 2019-03-07 64.119.20.73

Зүгээр л эцэг хуулинд юу гэж заасан байна түүнийгээ дагах нь маш зөв. Хууль зөрчсөн бол шийтгэлээ хүлээнэ. Одоогийн ҮАБЗ-ийн шийдвэрийг бүх ард түмэн дэмжиж байгаа нь илт харагдаж байна шүү.

Avatar

ии 2019-03-07 150.129.141.253

зѳв шүүү

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа 2019-03-07 64.119.16.164

АТГ-ын удирдлагыг өөрчлөх Ерөнхийлөгчийн санал хуулийн үндэслэлгүй. АТХ-ийн 21.5-д дарга, дэд дарга нөхөн томилогдвол энэ хуулийн 21.1-д заасан хугацаагаар ажиллана гэж заасан. 21.1-д заасан хугацаа гэдэг нь 6 жил.Энхжаргал, Нямдорж нар 2015 онд нөхөн томилогдсон бол 2021 онд бүрэн эрх нь дуусна.ТАЗ-ийн гишүүн нөхөн томилогдвол өмнөх гишүүний бүрэн эрхийн үлдсэн хугацаагаар ажилладаг хуультай. АТГ-ын удирдлагынх үүнээс өөр. АТХ-д өөрчлөлт оруулах замаар тэднийг өөрчлөх зам бий. Муу арга даа.

Avatar

зочин 2019-03-07 202.9.43.57

Дараа нь дахиад тараана, дахиад хураана , тараана хураана …Эцэс төгсгөлгүй зодоон болно Эндээс ардуудад юуч наалдахгүй л дээ .Төрөөс төрсөн тэрбумтануудын тоо л нэмэгдэх байх .

Avatar

Зочин 2019-03-07 202.179.31.36

ОЮУТОЛГОЙГОО ЯАХ ГЭЖ БАЙГАА ЮМ БЭ НААД ЛУЙВАРЧДИЙН ХИЙСЭН ГЭРЭЭГЭЭ ШИНЭЧИЛЖ УЛС ОРОНДОО АШИГТАЙ БОЛГОХГҮЙ ЮМ УУ. МОНГОЛ УЛСЫГ ЧИНЬ ГАДААДЫН НЭГ КОМПАНИ ОРЖ ИРЭЭД ХУУЛИЙГ ЧИНЬ УЛАНДАА ГИШГЭЭД СУУГААД БАЙГААГ АРД ТҮМЭН ЧИНЬ ТЭВЧИХГҮЙ БАЙХ ШҮҮ ДАРГА НАРАА……………………..

Avatar

Иргэн 2019-03-07 202.131.225.197

Хол очиж х** ажилгүй хар л***р минь.

Avatar

Зочин 2019-03-07 202.179.27.70

Бусад ордцуудын доорхи ашигт мальмал адилхан л ард түмний өмч биз дээ. Өөрсдөө л хууль гаргахдаа олборлох гэж буй компанийн 51, 36 гэж дэмий юм хийсэн шт. Зүзгээр л хэн хайгууль хийснээс нь хамаарч нөөц ашигласны татвараа л янз бүрээр тогтоох байсан юм

Avatar

Зөв 2019-03-07 202.21.127.161

Үнэхээр Монгол ингэж л эзэнтэй, тусгаар тогтносон улс гэдгээ харуулах учиртай.

Avatar

Иргэн 2019-03-07 107.3.181.42

Үнэн юм ярьж байна . Энэ эсрэг үг бичсэн хүмүүс бол шударга бусаар баЯжсан болоод эсэргүүцэж байна.

Avatar

ЗОЧИН 2019-03-07 66.181.160.92

Газрын бэтэг шиг санаа чинь хүртэл тийм ялзарсан дурак чи эхээс төрөөгүй юу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхээ хамгаалах өдөр зурагтын бүх сувгыг эзэгнээд чи одоо хэн бэ наад үлгэрээ зогсоо чамайг тоодог хүн байдаг юмуу дутуу төрсөн энкубаторын я*****с минь зурагтын суваг руу бүү дайр эхчүүд ганц өдөр гэсэнч дуртай прагроммаа үзэг

Avatar

Зочин 2019-03-07 73.92.12.67

Вааааааааааат ? Монгол хэзээ еронхийлогчийн засаглалтай болцийн бээээээ ?

Avatar

Зочин 2019-03-07 103.229.123.221

Сталины а******н Егода гэгч тоодгор 1 м 50 см өндөртэй атлаа хэдэн зуун ямнган хүнийг алж хядсан махчин байсан!!! төрлөхийн бие махбодийн дутуу төрсөн комплекстой хүн дараа нь ийм л болдог юм даа!!!!

Avatar

Зочин 2019-03-07 68.100.160.245

odoo l neg uhaan oroh ni uu dee. Turgen huulia uurchluud heregjuuleeeee……

Avatar

Зочин 2019-03-07 150.129.141.178

Миний бодлоор 400 лицензийг хурааж авсанаас. Ашигийн 49% ыг баялагийн санд хурааж ард олонд хувьцаа болгож өгсөн дээр. Одоо ашиглаж байгаа ордууд их нөөцтэй бол уу

Avatar

abaachee 2019-03-07 126.35.17.193

Tegeechee Mongolchuud turj yhlee shdeeearai dendnee

Avatar

Зочин 2019-03-07 66.181.190.134

Сайхан мэдээ байна. Дэмжиж байна

Avatar

иргэн 2019-03-07 66.181.184.133

Хэрэв тэр яриад байгаа төмөр замын 280 сая доллартай М.Энхболд холбоотой байсан бол одоо ёстой тасдуулчихсан байгаа даа гэж бодогддог юм. Хэн ард нь байгаадаа учир нь байх шиг байгаам даа.

Avatar

Зочин 2019-03-07 70.26.172.226

UHAA HUDAG

Avatar

Зочин 2019-03-07 66.181.188.161

Баяр хүргэев

Avatar

гадны жуулчны яриа 2019-03-07 43.242.243.152

Ази тивийн ардчиллын баянбүрд гэгддэг мөртлөө Монгол улс улам гуйлагчин ядуу болоод байдаг нь тэнд ямарч хариуцлага хууль дүрэмгүй, Төр нь тэр чигээрээ авилгалд хэт автсан учраас улс орон нь дампуурч байдаг юм. Улсынхаа газар нутаг, хөрөнгө мөнгийг хагартлаа идчихсэн дарга нар нь байнга гаднаас гуйлга гуйж, өр тавьж иргэдийнхээ нуруун дээрх төлөөсийг өдөр цагаар улам зузаалж байдаг юм. Ядуурал гуйлгачлал дээр тогтнодог бухимдлаар дүүрэн АРДЧИЛАЛ ч гэж юу байх вэ дээ ха ха ха

Avatar

Зочин 2019-03-07 43.242.243.152

Нямтайшир гэдэг хүн НАХЯ-нд хариуцсан ажилтан байхдаа Төрийн нууц тусгай мэдээллүүдийг сайн олзолсон байгаа юм шүү. Хүний юмыг хүсч зүгээр авбал төлөөс нь 100 нугардаг гэдэг. Гэтэл Түмний хөрөнгийг тэчьяадан зүгээр авбал төлөөс нь хичнээн ч үедээ төлж барахгүй хүнд тусах биз. Ийм юм ойлгохгүй шуналдаа хөтлөгдөнө гэдэг мөн ч харанхуй хэрэг шүү. Боловсрол гэдэг олон дээд сургууль төгссөнөөр хэмжигддэггүй, өв тэгш суурь хүмүүжлээр хэмжигдэнэ гэдгийг ийм нөхдүүд ойлгохгүй нь харамсалтай

Avatar

Зочин 2019-03-07 64.119.16.77

ХУУЛИА ӨӨРЧЛӨХ БОЛЖЭЭ. ХУВИЙН КОМПАНИ ЛИЦЕНЗ ЭЗЭМШИХГҮЙ НЬ

Avatar

Зочин 2019-03-07 203.169.49.100

монгол улсыг Венесуэль улс шиг Дэлхийд ганцаардуулах аюултай бодлолго.

Avatar

Монгол 2019-03-07 64.119.22.232

хагартлаа баяжих төлөвлөгөө чинь нурж бүтэхгүй шинж ороод баларч байна уу өөрөө хахаха

Avatar

Зочин 2019-03-07 178.196.67.173

Haltmaa ovoolson shoroogoo ahiad 280 say dollaraar shahah ni unen bolloo shuu.

Avatar

Зочин 2019-03-07 95.128.43.164

Оюунэрдэнэ сайдаа Ард түмэн Мах импексээ авьяаа Талх чихэрээ авьяаа Баянгол зочид буудлаа авьяаа

Avatar

Зочин 2019-03-07 64.119.22.232

чи талх чихэрийг авсан байсан бол талхны үнэ хэд ч хүрэх байсан бол.х.баттулгын ач буянаар талхны үнэ өсдөггүй шүү дээ

Avatar

Mongol 2019-03-07 173.66.16.120

Vvniig demjeed baigaa hvmvvs bol uursnuu hooson hocorsondoo l aygvi ih ataarhsan hereg shvv dee !
Tvbdiin hurliiz,shv shvv Jan, topor nar vvn deer l togloj baigaa yum baina doo…

Avatar

Поп 2019-03-07 202.9.44.214

ГАНЦ ЭРДЭНЭТЭЭ АЯТАЙХАН ЯВУУЛЖ ЧАДАХГҮЙ ТӨР ЯАЖ 400 ЛЕЦЕНЗ ДЭЭР УУРХАЙ БАРЬНАА.

Avatar

Зочин 2019-03-07 103.229.121.182

миний эцэг насаараа л ѳрѳмдлѳг хийж насыг дуусгасан хамаг хийсэн бүтээснийг нь нэг нѳхѳр минийх гээд зогсож байхыг хараад гайхдаг л юм зѳвѳѳ зѳв дэмжиж бна

Avatar

Зочин 2019-03-07 202.9.43.57

Танай эцэгт өгөх гэсэн хүн алгаа . Өөрсдөө цохих тухай ярьж байхад…

Avatar

бага Пүтин 2 нүүрт 2019-03-07 64.119.20.76

ЗӨВ, ЗӨВ ХУРААХ НЬ ЗӨВ. БУРУУ БАЙСАН Ч ЗӨВ. ЗӨВ БАЙСАН Ч БУРУУ. ЗИ-ГИЙН ЗӨВ БАТТУЛГЫН БУРУУ. ҮГҮЙ ЭЭ ҮГҮЙ ЗИ-ГИЙН БУРУУ БАТТУЛГЫН ЗӨВ. ХЭН ХЭНИЙ НЬ ЗӨВ ХЭРҮҮЛЭЭ ЦААШ НЬ ҮРГЭЛЖЛҮҮЛ.

Avatar

Цээв 2019-03-07 64.119.20.141

Тры танкиста тры весёлый друга

Avatar

зочин 2019-03-07 202.9.43.57

За за ер нь бол дахин хуваарилалт хийх гэж байгаан байна .Алаан болохнээ ….. Баянгол , Талх чихэр , Мах импекс ч басл улсын хөрөнгөөр боссон доо Тэр тухай бол таг … айиин…

Avatar

Зочин 2019-03-07 66.181.160.9

Өөрсдөө хонгил ухаад эхэллээ дээ.

Avatar

Зочин 2019-03-07 66.181.160.9

Уул уурхай ч нохойн замаар орлоо доо. Ийм бодлоготой уосад хэн ч хөрөнгө оруулахгүй, яахаараа Оюуттолгой хамаагүй байдаг юм, ард түмний өмч биш юм уу

Avatar

Зочин 2019-03-07 202.72.245.203

УХАА ХУДГЫГ ХАМГИЙН ТҮРҮҮНД АВ. УРЬД НЬ ОЛСОН АШИГАА АВ

Avatar

Зочин 2019-03-07 178.196.67.173

Nomtoibayar olon ulsiin arbiteriin shuuhed handhad 100% baiguulna. Mash ih ashigtaigaar duusna. Deeremduulchih heregtei

Avatar

Зочин 2019-03-07 203.91.115.39

Жонхуу, Зика, Топор хувааж авна. Бүгдийн мөр арилахгүй. Шоронд орох урьдчилгаа нь. Бүртгэ, хадгал.мэд

Avatar

Зочин 2019-03-07 182.160.0.47

Цагаан суваргаар оролдох нь тэнэглэл. Монгол хүмүүсийн хөрөнгө ш дээ.

Avatar

Зочин 2019-03-07 150.129.142.117

НОМГҮЙ БАЯРЫН АРХИ УУЖ ШОУДДАГ ХӨРӨНГӨ.

Avatar

зочин 2019-03-07 122.201.24.57

хэзээ авахийн яаж авахийн

Avatar

зочин 2019-03-07 122.201.24.57

хэзээ авахийн яаж авахийн

Avatar

зочин 2019-03-07 122.201.24.57

хэзээ авахийн яаж авахийн

Avatar

зочин 2019-03-07 122.201.24.57

хэзээ авахийн яаж авахийн

Avatar

зочин 2019-03-07 122.201.24.57

хэзээ авахийн яаж авахийн

Avatar

зочин 2019-03-07 122.201.24.57

хэзээ авахийн яаж авахийн

Avatar

Зочин 2019-03-07 122.201.24.57

хэзээ авахийн яаж авахийн

Avatar

Зочин 2019-03-07 122.201.24.57

хэзээ авахийн яаж авахийн

Avatar

Ard 2019-03-07 80.123.161.11

Хууль зүйн сайд нь хүүхдээ явуулаад хулгай хийдэг байхад “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авна гэж дайрах нь манай шударгуу гишүүдийн яриад байдаг шударга ёсонд нийцэх үү? 25 мянган долларын үнэтэй дугуйг 90 мянган доллараар “Эрдэнэт”-эд шахчихаад “Нэг их сүртэй ашиг олоогүй. 300-хан мянган долларын л зөрүү гарсан байдаг юм” гээд УИХ-ын чуулган дээр хээвнэг яриад сууж байсан цаг саяхан шүү дээ. Тэр хүн одоо эргээд Хууль зүйн сайд ????

Avatar

Зочин 2019-03-07 150.129.142.117

ТӨР ТӨМӨР НҮҮРТЭЙ ГЭЖ ЭНЭ ДЭЭ. НОМГҮЙБАЯР ДЭЭР ТӨРИЙН ХАТУУ НУДАРГА БУУХ НЬ.

Avatar

Зочин 2019-03-07 209.171.88.135

Soliot

Avatar

маш зөв 2019-03-07 66.181.161.57

маш зөв шүү дэмжиж байна

Avatar

Зочин 2019-03-07 178.196.67.173

Ene zika virus yu geed soliorood bainaa. Erdenetiin 51% Standart bankind ortei gesen mortloo door ni 51% iig baritsaalaagui bna geed. Hulgaich Battulga iin hamsaatanuyd aimaar ajillaj bna shuu

Avatar

Зочин 2019-03-07 182.160.3.133

Тэнэгтэж эхэллээ дээ. Гадаадын хөрөнгө оруулагчдыг орж ирэхээс нь өмнө айлгаж байна.

Avatar

зочин 2019-03-07 202.9.43.57

Оросуудаас бусдыг нь айлгах зорилоготой . Тэр нь ч биелэх биз ээ …

Avatar

зочин 2019-03-07 103.26.194.205

хөрөнгө оруулалт гэж хашигчих мөртлөө хураана гэх юм яг л Уго чавас шиг…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж