АНУ-ын Засгийн газрын эсрэг “Huawei” зарга үүсгэлээ

Хуучирсан мэдээ: 2019.03.07-нд нийтлэгдсэн

АНУ-ын Засгийн газрын эсрэг “Huawei” зарга үүсгэлээ

АНУ-ын Засгийн газрын эсрэг “Huawei”  зарга үүсгэлээ

АНУ-ын Засгийн газар “Huawei” компанийн бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хориглох шийдвэр гаргасантай холбогдуулан тус компани шүүхэд хандсанаа мэдэгдэв. Компани мэдэгдэлдээ, АНУ-ын конгресс манай бүтээгдэхүүний талаар ямар ч нотлох баримт олоогүй атлаа хориг тавьсан хэмээн дурдсан байна. Мөн АНУ холбоотон улсууддаа “Huawei”-ийн бүтээгдэхүүн үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхөөс сэрэмжлэх хэрэгтэйг анхааруулсан мэдээлэл өгснийг тэмдэглэжээ.

“Huawei”-ийн захирал Гуо Пинг “АНУ-ын конгресс манай бүтээгдэхүүнийг буруутгах нотлох баримт байхгүй байхад удаа дараа хориг тавьж байна. Бид энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэхийг шаардаж байна” гэсэн мэдэгдэл хийжээ. Мөн тэрбээр бүтээгдэхүүнд хориг тавьснаар “Huawei” хэрэглэгчдийн эрх ашиг зөрчигдөж буйг дурдсан тухай ВВС мэдээлэв.

“Huawei”-н Санхүү хариуцсан захирал Мэн Ванжоуг АНУ-ын хүсэлтээр Канадад саатуулаад байгаа билээ.

Хятадын үүрэн холбооны “Huawei” компани нь гар утас болон бусад технологи үйлдвэрлэдэг бөгөөд Австрали, Шинэ Зеланд болон АНУ-д тус компаний тоног төхөөрөмжүүдийг худалдаалахыг хориглосноор хилийн чанадад 5G сүлжээ нэвтрүүлэхэд саад учруулж болзошгүй талаар мэдээлжээ.

Б.МӨНХЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж