"Анхдагч мэдээллийн чанар" сэдэвт сургалт боллоо

Хуучирсан мэдээ: 2019.03.07-нд нийтлэгдсэн

"Анхдагч мэдээллийн чанар" сэдэвт сургалт боллоо

"Анхдагч мэдээллийн чанар" сэдэвт сургалт боллоо

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 380 жил, Статистикийн байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ой, "Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил"-ийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулж буй албан ёсны статистикийн мэдээлэгч томоохон аж ахуй нэгж, байгууллагын мэдээ, тайлан хариуцсан ажилтан, албан тушаалтнуудад зориулсан "АНХДАГЧ МЭДЭЭЛЛИЙН ЧАНАР" сэдэвт сургалтыг Нийслэлийн Статистикийн газраас зохион байгуулж явуулав.

Тус сургалтын зорилго нь албан ёсны статистикийн мэдээллийг хэрхэн гаргах, түүний ач холбогдлыг сурталчлан таниулах, анхан шатны мэдээний чанар болон статистикийн мэдээллийн хэрэглээ, ашиглалтыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн.

Энэ удаагийн сургалтад эдийн засаг, нийгмийн 14 салбарын 30 гаруй аж ахуйн нэгж, байгууллагыг хамрууллаа.

Сургалтын үеэр албан ёсны статистикийн мэдээ, тайланг цаг хугацаанд нь тогтмол мэдээлж хэвшсэн Монпак трейд ХХК-ийн нягтлан бодогч Б.Оюунсувд, УСУГ-ын эдийн засагч Х.Отгонбаяр, Дэвшил трейд ХХК-ийн нягтлан бодогч Д.Цэцгээ, Үндэсний үнэт цаас ХХК-ийн эдийн засагч Ч.Шинэтуяа нарыг Үндэсний статистикийн салбарын дээд шагнал “БҮРТГЭЛ, СТАТИСТИКИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” цол тэмдгээр, “ХҮНДЭТ ЖУУХ”-аар Монголросцветмет ХХК-ийн эдийн засагч Э.Сэндмаа нарыг тус тус шагнаж урамшууллаа.

Сургалтад оролцсон статистикийн мэдээлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын нийт ажилтан албан тушаалтнуудад СОНИРХОЛТОЙ СТАТИСТИК мэдээллээр бэлтгэсэн батламж гардуулав гэж нийслэлийн Статистикийн газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж