Хаврын улиралд витамин+уураг гэсэн зарчмыг хооллолтондоо мөрдөх нь зүйтэй

Хуучирсан мэдээ: 2019.03.09-нд нийтлэгдсэн

Хаврын улиралд витамин+уураг гэсэн зарчмыг хооллолтондоо мөрдөх нь зүйтэй

Хаврын ядаргаа өвчин биш, өвлийн улирлаас дулааны улиралд шилжихэд хүний биеийн бодисын солилцоо өөрчлөгдөж байгаагийн илрэл юм гэж мэргэжилтэнгүүд тайлбарладаг. Хавар бол хатуу ширүүн улирал. Цас мөс хайлах, өвс ногоо ургах, газар гэсэх гээд цаг уурын байдал эрс өөрчлөгддөг. Үүнийг дагаад тухайн улирлын онцлогт тохирох гэж хүний бие ч гэсэн өөрчлөлтөнд орж, дасан зохицох гэж нилээдгүй зүдэрдэг байна. Хүйтний улиралд хүний бие ичээндээ орж харин урин дулаан цаг ирэхэд сэтгэл сэргээдэг гормон болох сератонин нь нарны гэрлийн нөлөөгөөр идэвхждэг. Энгийнээр хэлбэл удаан хугацаагаар унтаж байсан бие махбод энэ сэргэлтийг шууд хүлээж авдаггүй. Иймээс тэр шинж тэмдэг нь ХАВРЫН ЯДАРГАА  гэж тодорхойлогдоод байгаа аж. Хаврын ядаргаа гуравдугаар сарын дундаас дөрөвдүгээр сарын дунд үе хүртэл үргэлжилдэг энэ хооронд хүний биед амьдралын хэв маягаас нь шалтгаалан ядаргаа өөр өөрөөр илэрдэг.

ХАВРЫН ЯДАРГААНЫ ШИНЖ ТЭМДГҮҮД:

– Толгой эргэх, нойргүйтэх, мартамхай болох, хоолны шингэц муудах, бие сулдах зэрэг шинж тэмдэгүүд илэрч бие махбодь хүйтний улирлаас дулааны улиралд шилжихэд орчиндоо дасах гэж хямардаг байна. Эдгээр шинж тэмдэгүүдээс нэг нь л таарч байвал даруй даруй эмчид хандахыг зөвлөж байна. Хэрвээ өдрийн ядаргааг өдөрт нь тайлж байхгүй бол хуримтлагдсаар байгаад архаг ядаргаанд хүргэх аюултай.

Хаврын ядаргааг эрүүл зөв хооллолтоор тайлах нь хамгийн шилдэг арга юм

Хүний биеийн эд эс хаврын ядаргааг даван туулахад эрүүл шим тэжээлтэй хоол хүнс хэрэгтэй болно. Харин өөх тосоор баялаг хоол хүнс хэрэглэх, их идэх зэрэг нь ядаргааг ялахад тус болохгүй.  Хүйтний улиралд шинэ ногоо жимс ховор байдаг учраас хүн хаврын улирал гэхэд нөөц витамин, эрдэс бодисоо алдчихсан байдаг. Иймээс дархлаа нь суларч, өвчинд өртөхдөө амархан болдог тул хаврын улиралд ВИТАМИН + УУРАГ гэсэн зарчмыг хооллолтондоо мөрдхийг зөвлөдөг. Уургийн хэрэглээнд хамгийн тохиромжтой хүнс бол аарц юм . Учир нь аарц нь махнаас ч илүү уураг агуулдаг.

Бидний уламжлалт идээ болох аарц нь махнаас ч илүү уураг агуулдаг гэж хоолзүйчид үздэг. 100 гр аарцанд 23.9 гр уураг, 17 гр тос, 2 гр нүүрс ус, 150 мг кальци агуулдаг байна. Монгол түмэн аарцыг намар орой бэлтгэж, өвлийн турш хадгалж хавар голдуу хэрэглэж, өвөл алдсан эрдэс бодис, дархлаагаа дэмжиж, хаврын ядаргаанаас сэргийлж хүртдэг байна. Аарц нь хүний биеийн хорыг тайлах, тамиржуулах өндөр ач холбогдолтой идээ. Аарц нь уураг, кальциар баялаг тул элдэв өвчнөөс хамгаалах эрүүл мэндийн ундаа ч гэж нэрлэдэг. Найрлаганд хүний биед үүсч бий болдоггүй, орлуулашгүй амин хүчлүүд бүхий уураг, эрдэс бодис, олон тооны бичил элемент агуулсан учир заавал хэрэглэх ёстой. Мөн С, А, В1, Е, РР амин дэм агуулсан байдаг тул цусны даралт ихсэх, зүрх судасны өвчтэй хүмүүс, жирэмсэн эхчүүд, хөхүүл, бага насны хүүхэд, спортоор тогтмол хичээллэдэг хүмүүс түлхүү хэрэглэх хэрэгтэй.

Өдөр бүр аарцаа ууж ЗӨВӨӨР ДАРХЛААГАА ДЭМЖЬЕ ЗӨВ МОНГОЛ БРЭНД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж