Польшийн зураачид үзэсгэлэнгээ нээлээ

Хуучирсан мэдээ: 2010.07.16-нд нийтлэгдсэн

Польшийн зураачид үзэсгэлэнгээ нээлээ

Урчуудыг эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр Польшийн зураачид үзэсгэлэнгээ нээлээ. Өнгөрсөн жил зураач Д.Батмөнх, Б.Насанцэнгэл, Га.Мөнхцэцэг нар Польш орноор аялаж, судалбар хийж, польшийн үзэгчдэд уран бүтээлээ толилуулсан бол энэ удаа Польшийн зураач Эва Миазек, Мариус Дабровски, Мария Орзески нар манай оронд айлчлан ирж “The Transgression” буюу шилжих хөдөлгөөн үзэсгэлэнгээ дэлгэлээ. Энэхүү үзэсгэлэнд оролцсон Польшийн зураачид маань аялах дуртай, олон орноор явж, олон үндэстний соёл, урлаг, түүхтэй танилцан, гайхан биширсэн сэтгэгдлээ уран бүтээлээрээ дамжуулан амилуулж, үргэлж шинийг эрэлхийлдэг юм. Мөн тухайн улс орны онцлог өмөрмөц дүр төрхийг харуулсан олон бүтээл төрүүлж урын сангаа ямагт баяжуулан үргэлжийн хөлөдгөөн, шилжилтэнд байдаг уран бүтээлчид ажээ. Тиймээс ч үзэсгэлэнгээ ийнхүү нэрлээ биз ээ. Үзэсгэлэнд цаас, гуашь, усан будаг, холимог техникийн аргаар хийгдсэн 70 гаруй ажил дэлгэгдлээ. Мэдээж энэхүү үзэсгэлэн нь Польш Монгол хоёр орны соёл урлагийн хамтын ажиллагаанд шинэ хуудас болж байна. Үзэсгэлэн энэ сарын 22-ныг хүртэл үргэлжлэх тул тухлан саатаарай.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж