Тавантолгой төслийг өргөн барихгүй

Хуучирсан мэдээ: 2015.04.17-нд нийтлэгдсэн

Тавантолгой төслийг өргөн барихгүй

Монгол Улсын сайд М.Энхсайхан Тавантолгойн гэрээний төслүүдийг УИХ-д өргөн барихад бэлэн болсон тухайгаа, мөн УИХ-ын дарга цаг товлохыг хүлээж суугаагаа твиттер хуудсаараа дамжуулан жиргээд байгаа.

Гэвч эх сурвалжаас авсан мэдээллээр өнөөдөртөө багтааж УИХ Тавантолгойн гэрээний төслийг хүлээн авахгүй болж байна. Тиймээс дээрх төсөл ирэх долоо хоногийн эхэнд УИХ-аар өргөн баригдахаар хүлээгдэх болж буй юм.

Хаврын чуулган эхэлсэн өдөр буюу дөрөвдүгээр сарын 6-нд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Тавантолгойн гэрээг УИХ 14 хоногт багтаан шийдвэрлэж өгөх хүсэлтийг УИХ дахь Ардчилсан намын бүлгээрээ дамжуулан тавьсан. Мөн Засгийн газар өнгөрсөн лхагва гаригт ээлжит бусаар хуралдан, тус гэрээг хэлэлцэн УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон ч өнөөдрийг хүртэл өргөн барьж чадалгүй цаг алдсаар байгаа юм.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж