“Замын хүн” жүжгийг насанд хүрэгчдэд зориулжээ

Хуучирсан мэдээ: 2019.03.07-нд нийтлэгдсэн

“Замын хүн” жүжгийг насанд хүрэгчдэд зориулжээ

“Замын хүн” жүжгийг насанд хүрэгчдэд зориулжээ

“Вангийн нулимс”, “Харь хэлээр яригсад” зэрэг бүтээлээрээ олны танил болсон залуу зохиолч Т.Мягмартогтохын “ё” зохиол тайзны бүтээл болжээ.

“Замын хүн” жүжгийн найруулагчаар О.Гэрэлсүх ажиллаж өөрөө гол дүрийг бүтээжээ. Түүнтэй хамт жүжигчин Ц.Баясгалан тоглосон бөгөөд тэд Улсын драмын эрдмийн театрын жүжигчид билээ. Энэхүү жүжгийг зөвхөн насанд хүрэгчдэд зориулжээ.

Улсын хүүхэлдэйн театрт өнөөдөр 19.00 цагаас нээлтээ хийх “Замын хүн” жүжгийг энэ сарын 10-ны өдрийг хүртэл буюу дөрвөн өдөр тоглох юм байна.

“Замын хүн” жүжгийн тухай өгүүлэхэд МИАТ компанийн Улаанбаатар-Москва чиглэлийн ОМ-135 аяллын нислэгээр хөрөнгө чинээтэй, дөч гаран насны ганц бие шаардлага өндөртэй, басхүү хүүхэмсэг эр Саруулсайхан санамсаргүй тохиолдлоор өөртэй нь үе ойролцоо нүдэнд дулаахан нэгэн бүсгүйтэй зэрэгцэн сууж аялах болдог…

Алс холын аян замд учирсан замын хоёрт тэнгэрт дүүлэн явахдаа өөрсдийнхөө амьдрал ахуй ажил төрлийн талаар хөөрөлдөхдөө нийгмийн асуудал, амьдралыг үзэх үзэл, утга учир, инээд хөөр, уярал, хайр дурлал, хүсэл шуналын талаар санал бодлоо солилцохоор барахгүй бие биедээ соронз мэт татагдана.

Аян замд таарсан замын хүнийг чухам хэн бэ гэдгийг танихад нислэгийн хугацаа хүрэлцэх болов уу?

Ч.БОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж