Дуучин R Kelly-г баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2019.03.07-нд нийтлэгдсэн

Дуучин R Kelly-г баривчилжээ

Дуучин R Kelly-г баривчилжээ

АНУ-ын Иллинойс мужийн цагдаагийн газраас дуучин Ар Келли (Роберт Сильвестр Келли)-г өмнөх эхнэртээ хүүхдийн тэтгэмжийн мөнгө төлөөгүй хэрэгт буруутган баривчилсан байна.

Тус мужийн тойргийн шүүхээс 2009 онд Ар Келли өмнөх эхнэртээ сар бүр 208 мянган ам.доллар төлөх шийдвэр гаргасан ч 2018 оны хоёрдугаар сарын байдлаар нийт 169 мянган ам.долларын өр хуримтлагджээ. Дуучин эрд холбогдох хэргийг гуравдугаар сарын 13-ны өдөр хэлэлцэх юм байна.

Өмнө нь Чикагогийн прокурорын газраас "I belive I can fly" дуугаараа алдаршсан түүнийг хүчингийн хэрэгт буруутгажээ. Мөрдөн байцаагчдын мэдээлснээр, 52 настай түүнийг хүчингийн 10 хэрэгт оролцсон гэж үзсэнээс ес нь насанд хүрээгүй хүүхдүүдийн эсрэг үйлдэгдсэн аж.

Aр Келли 1990-ээд онд алдар нэрд хүрсэн бөгөөд "I belive I can fly" дуугаараа 1998 онд гурван "Грэммийн шагнал" хүртжээ. Мөн тэрээр мэргэжлийн сагсан бөмбөгийн лигт тоглодог анхны хөгжимчин юм байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж