4 хоригдлыг хугацааны өмнө суллаж, 2 хоригдлын дэглэмийг буурууллаа | News.MN

4 хоригдлыг хугацааны өмнө суллаж, 2 хоригдлын дэглэмийг буурууллаа

4 хоригдлыг хугацааны өмнө суллаж, 2 хоригдлын дэглэмийг буурууллаа

4 хоригдлыг хугацааны өмнө суллаж, 2 хоригдлын дэглэмийг буурууллаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж буй 4 хоригдлыг хугацааны өмнө суллаж, 2 хоригдлын дэглэмийг буурууллаа.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь тухайн дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж буй 6 хоригдлыг хугацааны өмнө суллах, дэглэм бууруулах тухай Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн  дүгнэлтийг  хүлээн авч хянан хэлэлцээд:

Өнөөдөр буюу 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 4 хоригдлын хорих ялыг хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоон, 2 хоригдлыг хорих ял эдлүүлэх дэглэмийг бууруулан нээлттэй байгууллагад эдлүүлэхээр өөрчиллөө.

Тэдний дунд өрх толгойлсон, 5 хүүхдийн эх байсан бөгөөд тэрээр “Үр хүүхдүүдээ зөв хүмүүжүүлж, дахин гэмт хэрэг үйлдэхгүй, ажил хөдөлмөр хийж амьдарна. Өнөөдөр үр хүүхдүүддээ очих боломжийг надад олгосон шүүх байгууллагад маш их баярлалаа” гэдгээ илэрхийлж байлаа.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн

хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж