
Том овтрын автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахдаа хагас жилийн хугацаатай цагийн зохицуулалт хийж байх нь. Журамд заасан В ангиллын ачааны автомашины түр зөвшөөрлийн хураамжийг хагас жилд 10000 төгрөг, С ангилалтай бол 15000 төгрөг төлөх ажээ.
Түүнчлэн аймаг, сумдаас жилдээ /улиралд/ нэг удаа нийслэлд орж ирдэг тээврийн хэсэгсэлд түр зөвшөөрөл олгох, тэднээс авах хураамжийг өөрчиллөө. Өөрөөр хэлбэл, онцгой нөхцөл байдал үүссэн үед нийслэлд нэвтрэх В ангиллын ачааны автомашины түр зөвшөөрлийн хураамжийг 1000 төгрөг, С ангилалд 1500 төгрөгийн хураамж авч байхаар тогтоов.