Хөнгөлөлттэй тарифын талаар хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2015.04.17-нд нийтлэгдсэн

Хөнгөлөлттэй тарифын талаар хэлэлцэв

Гаалийн тарифын зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээрээ саяхан хуралджээ. Гаалийн тарифын зөвлөл нь дүрмийн хүрээнд Монгол Улсын эдийн засгийн ашиг сонирхол, дотоодын зах зээл, үндэсний үйлдвэрлэлийг хамгаалах зорилгоор гаалийн татвар, тарифын зохистой тогтолцоог бүрдүүлэх, гаалийн татварын хувь, хэмжээг оновчтой тогтоох чиглэлээр дүгнэлт, санал гаргах үүрэгтэй ажилладаг юм. Гаалийн тарифын зөвлөлийн энэ удаагийн хуралдааныг Сангийн сайд Ж.Эрдэнэбат даргалан явуулжээ. Хуралдаанаар Гаалийн тариф, татварын тухай хуульд “хөнгөлөлттэй тариф” хэрэглэхтэй холбоотой хуулийн заалтыг нэмж оруулах, Гаалийн тухай хуульд гаалийн бүрдүүлэлтэд шаардлагатай бичиг баримтад “гарал үүслийг нотлох бичиг баримт” нэмж оруулахтай холбоотой асуудлыг хэлэлцсэн байна.

М.СУРА 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж