Хэрхэн будаагүй мэт будах вэ?

Хуучирсан мэдээ: 2019.03.07-нд нийтлэгдсэн

Хэрхэн будаагүй мэт будах вэ?

Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрөөр бүсгүйчүүд цэцэг шиг дэлгэрч гайхмаар үзэсгэлэнтэй болдог. Ихэнх эмэгтэйчүүд өмсөх даашинз, үсний засалтандаа ихээхэн анхаарал хандуулаад нүүрээ хэрхэн будахаа орхигдуулдаг.

Энэ жилийн нүүр будалтын тренд бол “Будаагүй мэт будах” юм. Тиймээс баярын өдрүүдээр будаагүй мэт будах хэд хэдэн нүүр будалтын санааг орууллаа.

НАТУРАЛ НҮҮР БУДАЛТ

Сүүлийн үед илүү натурал нүүр будалт тренд болоод байгаа гэхдээ классик улаан уруулын будаг юун дээр ч зохидог шүү дээ. Улаанаар уруулаа будаад бага зэрэг өнгөгүй уруул өнгөлөгч дээр нь түрхчих тэгээд л та бусдаас илүү онцгой харагдах болно.

Нүүр будалтын тренд илүү энгийн болж байгалийн өө сэвийг тодотгох болсон. Сэвх, нөсөө толбо бүгд таныг бий болгодог учир та түүнийгээ нуух хүнд нүүр будалт хийлгүйгээр харин ч түүнийгээ тодотгосон будалт хийгээрэй.

Барууны чиг хандлагаар моделиуд сэвхтэй будалт хийх нь түгээмэл болсон эдгээр үед та өөрийн сэвхийг давуу тал болгон ашиглаарай.

#ӨөСэвээДавууТалБолго


КЛАССИК ӨНГӨ

Та энгийн үед нүүрээ буддаггүй бол баярын өдрөөр смоки нүд, зузаан крем түрхэх хэрэггүй. Танд зүгээр л илүү онцгой ганц зүйл байхад л хангалттай. Тэр бол улаан уруулын будаг юм. Улаан уруулын будаг бол эмэгтэйчүүдийн дэгжин бас хүчтэй байдлыг нэмэгдүүлдэг

Улаан өнгө бол байгалиасаа эрч хүч, гал цогийг бэлгэддэг. Тиймээс та өөрийгөө хэтэрхий энгийн харагдах вий гэж санаа зовох хэрэггүй.

Нүүрээ будаагүй эмэгтэйчүүд илүү залуу харагддаг учраас таны баярын өдөр та нүүрээ ингэж будаарай.

Танд хэрэгтэй зүйлс бол ердөө л крем, хөмсөгний харандаа тэгээд ба улаан уруулын будаг юм.

Хэрвээ та байгалиасаа бумбагар уруултай бол илүү гайхалтай харагдах болно.

#КлассикБай


САХИУСАН ТЭНГЭРИЙН БУДАЛТ

Мартын 8-ны өдөр сахиусан тэнгэрийн дүр төрхийг бүтээхийг хүсч байна уу? Victoria’s Secret-ийн сахиусан тэнгэрүүд нүүрээ хэрхэн буддаг вэ? будаг түрхээгүй мэт хөнгөхөн будалтыг хийж хацраа ягаанаар өнгөлөөрэй.

Танд хэрэгтэй зүйлс бол ердөө ягаан уруулын будаг, сормуусны будаг юм.

Нүдээ цоглог болгох хөнгөхөн будалтыг хийгээд уруулаа ягаанаар будаарай.

Харин хацартаа жаахан ягаан туяа оруулчих. Ингээд л таны сахиусан тэнгэрийн нүүр будалт бэлэн боллоо.

#BeAngelic

.


ТООРЫН ӨНГӨТЭЙ УРУУЛ

Энэ жилийн тренд өнгөнүүдийн нэг бол яалт ч үгүй тоорын өнгө билээ. Тоорын өнгө энхрий ялдам өнгө төрхийг бүтээхээс гадна бронз маягийн өнгө төрхийг бүрдүүлж чаддаг.

Та нүдээ будахдаа хар, бор /карамел/, тоорын өнгөтэй тень сонгоод уусгалттай будаарай.

Уруулаа мэдээж тоорын өнгөөр будах хэрэгтэй. Илүү зөөлөн харагдуулахын тулд уруулын будаг дээрээ уруул өнгөлөгч эсвэл вальзам түрхээрэй.


Та өөрийн өмсөх хувцсандаа зориулж дээрх будалтуудаас аль нэгийг нь сонгож хийгээрэй. Нүүрээ будах үедээ энгийн толь биш нүүр будалтын толинд харж нүүрээ будаарай. Ингэснээр будаг овоорох, эсвэл сайн уусахгүй байх зэрэг асуудлууд гарахгүй юм.

Энэхүү толь Нэкстээс гэр ахуйн цахилгаан бараа худалдан авч байгаа эмэгтэйчүүдэд бэлэг болон очиж байгаа бөгөөд та ойрын хугацаанд цахилгаан бараа худалдан авах гэж байгаа бол Нэкстийг сонгоорой.

Нэмж хэлэхэд Нэкст 50’000-1’000’000 төгрөгийн буцаан олголттой “Cashback” урамшууллаа 3-р сарын 18-ныг дуустал зарлаад байгаа юм байна. Та буцаан олголттой худалдаанд амжиж оролцоорой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж