"Эрдэнэт", ЖДҮ хоёрт ижилхэн хандаарай

Хуучирсан мэдээ: 2019.03.07-нд нийтлэгдсэн

"Эрдэнэт", ЖДҮ хоёрт ижилхэн хандаарай

"Эрдэнэт", ЖДҮ хоёрт ижилхэн хандаарай

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас “Эрдэнэт” үйлдвэрт зургаан сарын хугацаатай  онцгой дэглэм тогтоох шийдвэр гарсантай холбогдуулж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт” үйлдвэрт нэг өдрийн томилолттой ажиллаад ирсэн. Тэрбээр "Эрдэнэт" үйлдвэрт ажиллах үеэрээ эрх бүхий долоон албан тушаалтныг чөлөөлж, есөн өрөөг лацадсан юм.

"Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг Монголын талд шилжүүлэх үйл явц хууль зөрчсөн гэх маргаан хоёр жил дамнан үргэлжилж байгаа бөгөөд уг асуудлын зангилааг олж шалгах нь зөв байх. Гэхдээ бусдын өмчид шүүхийн тогтоолгүйгээр халдах нь бас гадаадынханд муухай харагдаж байгааг хэлэхэд илүүдэхгүй биз.

ЗГХЭГ-ын дарга Засгийн газрын бодлогыг зангидаж ажиллах ёстой. Учир нь, намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, иргэдээ ажил орлоготой болгох, төгрөгийн ханшийг тогтворжуулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, үндэсний бүтээн байгуулалтыг өрнүүлэх гээд үлдсэн жил гаруйн хугацаанд ЗГХЭГ-ын шинэ даргад хийх ажил их.  Үүнийгээ тодотгож “Өдөр бүр хурдтай, завгүй ажиллах болно” гэдгээ ЗГХЭГ-ын даргад томилогдох үеэрээ хэлж байсан.  Тиймээс улс орны бүтээн байгуулалтад чухал гол ажлууддаа анхаарлаа хандуулах цаг болжээ. Учир нь, МАН-ын эрх бариг хугацаа ердөө жил гаруй л үлдэж байна.

 Нөгөө талаар  ЗГХЭГ-ын даргын хувьд том эрх мэдэлтэй байж болох ч энэ нь хууль, шүүхийн ажлыг хийнэ гэсэн үг биш. Учир нь бид эрх зүйт төрд ажиллаж байгаа юм бол "Эрдэнэт" болоод ЖДҮ-гийн асуудалд ижил тэгш хандах ёстой юм. Ингэж чадвал МАН-ын унасан нэр хүндэд ашигтай байх биз.

Тэр тусмм засгийн гал тогоог хариуцдаг ЗГХЭГ-ын дарга хүнд хэрэг үүсгэдэг, мөрдөн шалгадаг, аль нэг компани дээр тусгай ажиллагаа явуулдаг чиг үүрэгтэй алба огтоос биш. Харин өдрөөс өдөрт унасаар байгаа төгрөгийн ханшийг тогтворжуулах, иргэдийнээ эрүүл мэндийг бодлогоор хамгаалах ажлуудыг хийх ёстой юм. Үүнийг ч  АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнай сануулж,   ЗГХЭГ-ын дарга цагдаа, хууль, шүүхийн ажлыг хийгээд байгааг шүүмжилсэн нь үнэний ортой.

Хэдийгээр хавар болж утаа замхарч байгаа ч ирэх өвөл иргэд ахиад л угаараар амьсгална. Угаараар амьсгалсан олон хүүхэд өнөөдөр уушгины хатгаагаар өвчилж байна. Тэгэхээр  "Эрдэнэт"-эд онцгой байдал тогтоохоос илүүтэй  олон хүний эрүүл мэндэд  заналхийлсэн хотын угаар, хөрсний бохирдлыг шийдвэрлэхийн тулд энэ асуудалд онцгой анхаарч, онцгой байдал тогтоосон бол ирэх 2020 оны сонгуулиар иргэдээсээ онц авахгүй юм аа гэхнээ муу дүн авахгүй байж мэдэх юм. Дээр нь, тун удахгүй ээлжит бус чуулганаар таван ЖДҮчний эрхийг түдгэлзүүлэх асуудал орж ирж болзошгүй байгаа. Тэгэхээр Эрдэнэт, ЖДҮ хоёрт ижилхэн хандаарай гэж захъя.

Э.ЖОНОН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж