Үхрийн махны үнэ өсчээ

Хуучирсан мэдээ: 2019.03.07-нд нийтлэгдсэн

Үхрийн махны үнэ өсчээ

Үхрийн махны үнэ өсчээ

Нийслэлийн статистикийн газрын мэдээлснээр 2019 оны гуравдугаар сарын эхний долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 7710 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 9330 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 465 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 95 төгрөгөөр  өсчээ.

Хонины ястай махны үнэ өмнө долоо хоногтой харьцуулахад 400 төгрөгөөр хонины цул махны үнэ 165 төгрөгөөр өссөн байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 6800 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөгөөр худалдаалж байна.

Харин “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1200 төгрөг, 2-р зэргийнх 800-1000 төгрөг байгаа  аж. Хүнсний ногооны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол лууван 4.6 хувиар өсөж 1135 төгрөг, байцаа 1.6 хувиар өсөж 1275 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Э.ЭНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж