Жуулчдыг углааштай явахыг хоригложээ | News.MN

Жуулчдыг углааштай явахыг хоригложээ

Хуучирсан мэдээ: 2019.03.07-нд нийтлэгдсэн

Жуулчдыг углааштай явахыг хоригложээ

Жуулчдыг углааштай явахыг хоригложээ

Италийн үзэсгэлэнт Чинкве Терре үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр резинэн углааштай зорчихыг хоригложээ. Хэрвээ энэхүү шийдвэрийг зөрчвөл 2000 еврогоор торгох юм байна.

Орон нутгийн уулын аврах багийнхан "Жуулчид Лигурийн хад цохио элбэгтэй тус газарт ус авч явдаггүй, тохиромжгүй гутал өмсөн зугаалдаг нь илүү эрсдэлд оруулж байна" гэсэн гомдол гаргасан тул дээрх шийдвэрийг гаргажээ.

Дүрэм зөрчсөн жуулчдад оноох торгуулийн хэмжээ аврах ажиллагаанаас хамааран харилцан адилгүй байх аж. Чинкве-Терре цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Патрицио Скарпеллини "Бид эхлээд энэ тухай мэдээлэл хүргэнэ, дараа нь шийдвэрийг хэрэгжүүлнэ" хэмээн хэлжээ.

Эх сурвалж: Daily Mail

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж