Ж.Батзандан БНТУ-ын бизнесийн төлөөлөгчидтэй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2015.04.17-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан БНТУ-ын бизнесийн төлөөлөгчидтэй уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан өнөөдөр /2015.04.17/ БНТУ-ын бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд БНТУ-ын бизнесийн төлөөлөгчид УИХ-ын гишүүнийг цаг зав гарган хүлээн авсанд талархал илэрхийлээд, “Achi Lim” болон “AltoРartners” компанийн үйл ажиллагааны талаар танилцууллаа. Тус групп нь олон салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд гаднын хэд, хэдэн улс оронд томоохон төслүүд хэрэгжүүлж байсан туршлагатай, Монгол Улсад хөрөнгө оруулах, дэд бүтцийн салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаа гэлээ. Өмнө нь Монголын бизнес эрхлэгчидтэй хамтын ажиллагааны хүрээнд бизнес уулзалтуудыг хийжээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан БНТУ-ын бизнесийн төлөөлөгчидтэй уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал болон бизнесийн орчин, хууль эрхзүйн талаар танилцуулав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж